ДОЛООДУГААР БҮЛЭГ 283. Дээрх хэргээс гадна тайлангийн хугацаанд эрүү шүүлт тулгах гэмт хэргээр буруутгагдан ял шийтгэсэн нийт 4 хэргийг шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал 2016 онд 1 хэргийг, 2019 онд 3 хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх хурлыг нээлтэй хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрүүд шүүхийн цахим санд бүрэн эхээр тавигдсан болно. 284. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгахгэмт хэрэг үйлдсэн нийт 2 хоригдол ял эдэлж, 7 хоригдогч анхан шатны шүүхээр ял шийтгүүлэн хоригдож байгаа ба уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байна. 14 дүгээр зүйл Хохирол барагдуулах буюу нөхөн төлбөр болон нөхөн сэргээх 19. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (39, 40 дэх параграф)-н дагуу дараах мэдээллийг гаргаж өгнө үү. 19-1 Эрүүдэн шүүгдсэн, зүй бус, хүнлэг бус харьцсаны улмаас хохирсон хохирогчдод зохих нөхөн төлбөр, нөхөн олговор өгөх талаар зохицуулсан шинэ хууль тогтоомж батлагдсан эсэх тухай мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү. 285. 2006 онд батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу 2011 онд Засгийн газрын 132 дугаар тогтоолоор “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-г баталсан. 286. Засгийн газрын 2018 оны 143 дугаар тогтоолоор дээрх журамд өөрчлөлт оруулж тус сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгоход зарцуулна. Тодруулбал 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл / Террорист үйлдэл хийх/ зэрэг болно. Эрүүдэн шүүгдсэн, зүй бус, хүнлэг бус харьцсаны улмаас хохирсон хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудлыг дээрх журмаар зохицуулсан. 287. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2019 онд шинэчлэн найруулж баталсан. Тус хуулийн 10 дугаар зүйлд гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар шинэлэг зохицуулалтыг тусгасан. Өмнө дурсан 10 төрлийн гэмт хэргийг өргөжүүлж, нэмж 1144 хэргийг хуульд тусгаж заасан гэмт хэргийн улмаас амь насаа 44 Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/ 512

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление