ДОЛООДУГААР БҮЛЭГ болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколоор хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой бөгөөд цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд сэргээн тусгах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан юм. 275. 2018 онд дээрх байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд нар Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай уулзах үеэр илэрхийлсэн. 276. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан саналтай холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас түүнд хандан албан захидал ирүүлснээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан болно. 17-2. Цаазаар авах ялыг хэрэглэхгүй байгаагийн улмаас өмнө нь цаазаар авах ял авсан байсан хүмүүст энэхүү Конвенцийн дагуу хамгаалалт санал болгосон эсэх тэр дундаа олон улсын стандартын дагуу цаазаар авах ял авсан байсан хүмүүсийг бусад хоригдлуудын нэг адил хорих хугацаанд тэдний үндсэн наад захын хэрэгцээг хангахуйц нөхцөл байдалд байлгадаг эсэх талаар тодруулна уу. 277. Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан 30 жилийн хорих ялтай хоригдлууд хуулийн тэгшитгэлд хамрагдан, ялын хугацаа нь 20 жил болж, хорих ял эдлэх хорих ангийн дэглэм зэрэглэлийг хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдлэх болж өөрчлөлт орсон. 278. Цаазаар авах ялаар шийтгүүлж, уучлалд хамрагдан 30 жилийн хорих ял эдэлж байсан 34 хоригдлоос 2 хоригдлын хорих ялын хугацаа дуусч суллагдсан. 32 хоригдлын хорих ял 20 жил болж, хаалттай хорих ангид хорих ялыг эдлүүлэхээр хорих ангийг өөрчилсөн. 2018 онд 1, 2019 онд 1 хоригдол хорих ялаас хугацааны өмнө тус тус суллагдсан. 17-3.Өмнө нь цаазаар авах ял авсан байсан хүмүүст ялыг 30 жилийн хугацаатай хорих ялаар өөрчилж, үүнээс 10 жилийг ганцаарчлан хоригдох нөхцөлтэй байлгаж байгаа эсэх талаар тодруулж дурдана уу. 279. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бүрмөсөн халж хуульчилсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийн ял уг хуулийн дагуу 20 жилийн хугацаатай хорих ялаар солигдож, тэдгээр хоригдлууд бусад хоригдлуудын адил нөхцөлд хорих ял эдэлж байна. 17-4. 2015 онд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хоёр хүний талаарх мэдээллийг гаргаж өгнө үү. 510

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление