ДОЛООДУГААР БҮЛЭГ
16(b)-Тайлангийн хугацаанд хорих байруудад эрүүл мэндийн халамж үйлчилгээ,
амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд хийгдэж буй шалгалтын хүрээнд
зохих хэмжээний нөөцийг хуваарилж байсан эсэх, хорих байрууд дахь эрүүл
мэндийн халамж үйлчилгээ болон эмнэлгийн үйлчилгээг Эрүүл мэндийн яаманд
хариуцуулахаар шилжүүлсэн эсэх;
242. (Тайлангийн 121 дэх хэсгийг үзнэ үү.) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн 203 дугаар зүйлийн 203.5 дахь хэсэгт заасны дагуу хорих эмнэлгийг мэргэжил,
арга зүйн удирдлага, боловсон хүчнээр хангах үүргийг Эрүүл мэндийн асуудал хариуцсан
төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.
243. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу хоригдсон этгээдийг хорих
шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны эсхүл түүний удирдах албан тушаалтны
бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзалтыг зохион
байгуулж байгаа ба уулзалтын өрөө тасалгааг хоригдогсдод хүртээмжтэйгээр бий
болгосон.
244. 2020 оны 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хаалттай 7, нээлттэй 7,
нээлттэй, хаалттай дэглэмтэй 3 хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 1,
эмнэлэг 2, эмэгтэйчүүдийн хорих анги 1, нийт 21 хорих анги, Нийслэлд Цагдан хорих төв
1, орон нутагт 26 цагдан хорих байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.
245. Хорих ангийн дотоод журмын 4.2 дахь хэсэгт “Халуун усны газарт шүршүүрийг
байрлуулж, батлагдсан хуваарийн дагуу 14 хоног тутам хоригдлыг усанд оруулж, бүртгэл
хөтлөх ба хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран тухай бүр усанд оруулж болно” гэж заасны
дагуу бие засах газар, халуун усны хэсгийг бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбох
ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Хаалтыг хоригдлын биеийг бүрэн халхлахаар
зохион байгуулж, хоригдлын удаан хугацааны эргэлтийн байранд бие засах газар, халуун
усыг цогцоор нь шийдсэн.
246. Эрүүл мэндийн яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1-4/725 дугаар
зөвлөмжийн дагуу алба хаагч, хоригдол, хоригдогчдод амьдралын бүс, хорих өрөө
болон эмнэлгийн орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжилтийг хэрхэн хийх талаар
сургалтын видео бэлтгэн хорих анги, байгууллагуудад хүргүүлж, холбогдох арга хэмжээг
зохион байгуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, ариутгалын бодисыг
автомаксаар агаарт дуслан тоосонцор үүсгэх хэлбэрээр халдваргүйжүүлэх ажлыг өдөрт 2
удаа хийж хэвшүүлсэн.
16(c)- 2016 онд барилгын ажил бүрэн дуусахаар хугацаа товлогдсон байсан дөрвөн
хорих төвийн нэр, байршил;
247. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн
барилга нь 2016 оны 11 дүгээр сарын 09-нд ашиглалтад орсон. 2 давхар бүхий 740 м2
талбайтай, 7 өрөөтэй нийт 29 хоригдогч хүлээн авах багтаамжтай.
248. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга нь 2016 оны 11
504
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление