ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
хүмүүсийн хэрэгцээг олон нийтэд тулгуурласан арга зүйгээр авч үзвэл дур
зоргоор аашлах эрсдлийг багасгахын тулд захиргааны журмаар хорих хэлбэрийн
өөр нэг сонголт, хувилбарыг олж нээх шаардлагатай;
b) Тухайн хүнийг “донтогч, хамааралтай болсон” гэж тодорхойлохоос өмнө зохих
эрүүл мэндийн үзлэг, шалгуурт тулгуурласан байх шаардлагатай. Эрүүл мэндийн
дэвтэрт бүх эрүүл мэндийн үзлэг хийсэн баримтыг нэг бүрчлэн тэмдэглэн
үлдээх ёстой бөгөөд хоригдож буй этгээд болон түүний хуульчийн шаардсанаар
мэдээллийг гаргаж өгөх;
c) Эрх чөлөөг нь хязгаарласан бүх хүмүүс бодит байдал дээр албадлага
хэрэглэснээс эхлэн эрх зүйн суурь баталгаа, хамгаалалтыг түүнд санал болгож
буй эсэхийг Оролцогч улс нягтлах ёстой.
d) Тус газар албадан байрлуулах шийдвэрийг бие даасан хяналт хийсний дараа
зохих журмын дагуу биелүүлэн байрлуулах, түүнчлэн албадан байрлуулсан
этгээд гомдол гаргах боломжийг бүрдүүлсэн давж заалдах механизмтай болох;
Албадан эмчлэх
109. Албадан эмчлүүлж буй хүмүүстэй зүй бус харьцсан талаар ямар нэг гомдол
ЭШУСДХ хүлээж аваагүй ч тэдний зөвшөөрөлгүйгээр донтолтын эсрэг албадан эмчилгээг
тус газар хийж байгаа нь тодорхой байсан.
110. Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан
хөдөлмөрлүүлэх газарт ирсэн бүх этгээд эрүүл мэндийн үзлэгт тэр дундаа сэтгэцийн
эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байхыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Зүй зохистой
хэргийн менежмент болон өвчтөний эрүүл мэндийн нууц бүртгэлийн системийг бий
болгож, бүх өвчтөнүүдийн мэдээллийг оруулах шаардлагатай. Өвчтөнд үзүүлж буй
эмнэлгийн тусламж, үйлчилгээнд түүнээс зөвшөөрөл (free and informed consent) авсан
эсэхийг өвчтөний эрүүл мэндийн дэвтэрт тусгах нь зүйтэй.
Эрүүл ахуйн нөхцөл
111. Өвчтөнүүд байрлаж байгаа байрнаас тодорхой зайнд орших, гадна байрлаж буй
(ил, далд нүхэн хэлбэрийн) жорлонгийн нөхцөл байдалд ЭШУСДХ анхаарал хандуулж
байна. Усанд орох байр хэт хуучин байсны зэрэгцээ бараг хэрэглэх боломжгүй мэт
байдалтай, цаашид хэрэгцээ хангахааргүй байсан.
112. Тус газарт байрлаж буй хоригдлуудад зориулагдсан байр, байгууламжийн эрүүл
ахуйн нөхцөлийг нэн яаралтай сайжруулахыг мөн хангалттай гэрэл, зохих агааржуулалт
бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан байрны дотор хэсэгт байрлах ариун цэврийн өрөө
бүхий байгууламжийг бий болгох засвар хийхийг ЭШУСДХ зөвлөж байна.
453
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление