ДОЛООДУГААР БҮЛЭГ
С. Эрүүл мэндийн тогтолцоо
Ерөнхий асуудлууд
Эмнэлгийн ажилтнуудын бие даасан байдал
90. 401 дүгээр хорих ангийн дэргэдэх нэгдсэн эмнэлэг, 461 дүгээр хорих ангийн
дэргэдэх эмнэлэг, ХДХВ болон сүрьеэ өвчтөнг хорих 429 дүгээр хорих анги, Баян сум
дахь согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан байршуулах төв зэрэг хоригдлуудыг
байрлуулдаг эрүүл мэндийн хэд хэдэн газраар Хорооноос газар дээр нь очиж танилцсан
байна. Хэдийгээр эдгээр байгууламжууд цэвэр цэмцгэр, нарны гэрлийн тусгал сайтай
байсан ч байшингууд хэт хуучирсан байв. Албан хаагч, ажилтнуудын тоо хангалттай
хэмжээнд, хүн бөөгнөрсөн, хэт олон тоогоор байрлуулсан байдал огт ажиглагдаагүй
болно. Бие махбодид зүй бусаар халдсан талаар ямар нэг гомдол ЭШУСДХ хүлээж
аваагүй. Засан хүмүүжүүлэх үйлчилгээнээс бие даасан, хараат бус байдлаар эмнэлгийн
ажилтнууд ажиллахгүй байгаад ЭШУСДХ анхаарал хандуулсан хэвээр байгаа.
91. Эрүүгийн хэргийн шударга ёсны тогтолцоог бүрдүүлэгч байгууллагуудаас үзүүлж
буй эрүүл мэндийн үйлчилгээг хариуцан үзүүлэх нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
яамны чиг үүрэгт хамаарах ёстой. Энэ нь тэгш байдлаар хандах, нэгдмэл байдлыг хангах
олон улсын зарчмуудад нийцэх бөгөөд уг асуудалд Оролцогч улс анхаарал хандуулахыг
ЭШУСДХ-ны зүгээс санал болгож байна. Эрүүл мэндийн яам нь хорих, цагдан хорих
төвүүдэд хоригдож байгаа хүмүүс бусад хоригдоогүй хүмүүстэй адил хэмжээнд
эмнэлгийн тусламж авч байгаа эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй.
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
92. Эмнэлгийн анхны үзлэгийг хорих төвд ирсэн даруй хийж байгаа боловч
цагдаагийн албан хаагчийг байлцуулан үзлэгийг явуулж байгаа нь тодорхой байна. 461
дүгээр цагдан хорих төвд энэ төрлийн эмнэлгийн үзлэгийг зарим үед коридорт буюу
нийтийн эзэмшлийн хэсэгт хийдэг тухай мэдээллийг ЭШУСДХ хүлээн авсан. Эмнэлгийн
анхны үзлэгийн талаарх баримт ерөнхий буюу өнгөц байдлаар, тодруулбал тухайн үед
ил байгаа гэмтлийг тодорхойлоогүй, ямар нөхцөлд уг гэмтэл үүссэн зэрэг шаардлагатай
нарийвчилсан мэдээлэл тэмдэглэгдээгүй байсныг ЭШУСДХ ажигласан. Түүнчлэн
хоригдлын эрүүл мэндийн түүх бүхий хавтаст эмнэлгийн анхны үзлэгийн үр үнгийн
талаар тэмдэглэл хийгддэггүй байна.
93. Эмнэлгийн ажилтнууд Истанбулын протокол, холбогдох олон улсын стандартын
талаар ерөнхий мэдлэггүй байсан. Иймд эмч нар эрүү шүүлт тулгасан, эсхүл зүй
бусаар харьцсан гэдгийг илэрхийлэх хүчин зүйлсд анхаарал хандуулж чаддаггүй байх
магадлалтай байдлыг ЭШУСДХ авч үзэж байна.
94. Хорих төвд ирж байгаа этгээдэд эмнэлгийн үзлэг хийх, уг үзлэгийн үеэр
илрүүлсэн гэмтлийн талаар зүй ёсоор тэмдэглэн үлдээх нь эрүү шүүлт тулгах, зүй бусаар
харьцах, ийм төрлийн үйлдэл хийсэн этгээдэд хариуцлага тооцохгүй өнгөрөх зэргээс
урьдчилан сэргийлэх чухал баталгаа болох ёстой. Цагдаагийн албан хаагчид, шоронгийн
албан хаагчдыг хуурамчаар буруутгахаас уг тэмдэглэл мөн хамгаална.
450
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление