ДОЛООДУГААР БҮЛЭГ
хамгаалалттай хорих ангиудад жилд ердөө дөрвөн удаа уулзалт хүлээн авахдаа нэг
удаад гурваас дөрвөн цагийн хугацаатай уулзахыг зөвшөөрч байгаа бөгөөд хоног
өнгөрүүлж уулзахыг огт зөвшөөрдөггүй. Хаалттай хорих дэглэмтэй ангид ял эдэлж буй
хоригдлуудын хувьд уулзалт хийх давтамжийг бууруулсан. Захидал, шуудан илгээх,
хүлээн авахыг, утсаар холбогдон харилцах боломжит тоог нэмэгдүүлжээ. Түүнчлэн
уулзахаар зорин ирж буй гэр бүлийн гишүүд хорих анги хүртэл ирэх, буцахад зарцуулсан
хугацаа, ийнхүү уулзалт хийх болгонд зарцуулж буй зардал зэрэгтэй харьцуулахад
уулзалтын хугацаа хэт богино хязгаарлагдсан байгаа талаар хоригдлууд гомдолложээ.
76. ЭШУСДХ дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
a) Хорих ял эдэлж буй бүх хоригдлууд ял эдэлж эхлэх үеэс өрөөнөөс гадна
гарч зорилтот болон бусад олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжоор
хангагдах ёстой;
b) Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн бага хугацаа буюу өдөрт хамгийн
багадаа нэг цагийн хугацаанд агаарт гарч хөдөлгөөн хийх, биеийн тамирын үйл
ажиллагаанд оролцохыг бүх хоригдлуудад зөвшөөрөх;
c) 2017 оны 07 дугаар сард батлагдсан хуулиар зохицуулахдаа гэр бүлийн
гишүүдийн хийх уулзалт болон гадаад харилцаа холбоо тогтооход тавьж буй
хэт хязгаарлагдмал хатуу журмыг хүчингүй болгох, илүү ойр хугацаанд олон
давтамжтайгаар холбогдох, хорих анги хүртэл ирэх, буцахад зарцуулж буй
хугацаа, зардал зэрэгтэй холбогдон үүсдэг хүндрэлүүдийг харгалзан үзэж
уулзалтын хугацааг илүү урт хугацаатай болгох.
Бий болгох шаардлагатай байгууламж
77. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж тэр дундаа хорих
газрын тодорхой хэсгүүд болох усанд орох газар, бие засах газарт мөн хоригдлыг хорих
өрөөнд байлгахаас бусад зорилгоор үйл ажиллагаа явуулах хэсэгт нэвтрэх боломжтой
байгууламж огт байхгүй байгааг ЭШУСДХ-ны зүгээс ажиглав.
78. Хорих системд бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, байх ёстой
байгууламжуудыг барьж, бий болгохыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
79. ЭШУСДХ-ны газар дээр нь очиж танилцсан зарим хорих ангиудад барилга
байгууламжийн гадна хэсэгт шоронгийн нэг хэсэг болох жорлон, усанд орох газар
байрлаж байгаад, мөн зарим тохиолдолд зөвхөн бие засах хэсэг нь байгаль дээр ил
задгай нүхэн хэлбэртэй байгаад анхаарлаа хандуулж байна.
80. Хорих ангиудын барилга байгууламжийн дотор хэсэгт шоронгийн барилгын нэг
хэсэг байхаар, эсхүл тодорхой байдлаар холбогдсон байхаар ариун цэврийн хэсэг болох
байгууламжийг бүх хорих ангиудад хийхийг ЭШУСДХ-ны зүгээс зөвлөж байна.
448
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление