ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ d) Байцаалтад зориулан албан ёсоор бэлтгэсэн, зохих ёсоор тоноглосон өрөөнүүдэд бүх байцаалтыг авах. D. Бусдаас тусгаарлах болон сахилгын өрөөний асуудал 39. Цагдан хорих төвүүд болон хорих ангиудад сахилга бат сахиулахдаа зөрчил гаргаж байгаа асуудалд анхаарал хандуулж байна. Зарим байруудад тухайлбал цагдан хорих 461 дүгээр ангид сахилгын арга хэмжээ оногдуулах тухай шийдвэрийг гаргах хүртэл гурав хүртэл хоногоор ганцаарчлан хорьж байна. Сахилгын өрөөний нэг адил ганцаарчлан хорих өрөө нь de facto (тухайн үеийн нөхцөл) байдлаар авч үзвэл сахилгын арга хэмжээ оногдуулахаар тогтоосон хамгийн дээд хугацаанаас хэтрүүлсэн хугацаагаар хоригдлуудыг бусдаас тусгаарлан байрлуулахад хүргэж байна. Нэмж хэлэхэд сахилгын өрөөнд байгаа тохиолдолд өдөрт зөвхөн нэг удаа хоол өгч, шөнийн цагаар хөнжил, гудасаар хангаж байгаа нь бүхэл өдрийн туршид хоригдол шалан дээр суух, эсхүл суух суудалгүй байхад хүргэж байна. Сахилгын арга хэмжээ оногдуулсанд гомдол гаргах үр дүнтэй арга хэрэгсэл байхгүй байгаа байдал ажиглагдсан болно. 40. Сахилгын өрөөнүүдийн бүртгэлийг үзэхэд зарим хорих ангид сахилгын өрөөнд ганцаарчлан хорихоор шийтгэх нь одоогийн зохицуулалтын дагуу хамгийн их хугацаа байхаар тогтоосон 15 өдрийн хугацааг оруулан тооцох замаар 45 хүртэл хоног үргэлжилж байна гэж ЭШУСДХ-ноос үзэж байна. 41. Сахилгын арга хэмжээ оногдуулсанд гомдол гаргахыг хоригдлуудад зөвшөөрөх арга хэмжээ авахыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ганцаарчлан хорих арга хэмжээ авагдах ёстой бөгөөд ганцаарчлан хорих, эсхүл сахилгын өрөөнд тусгаарлан байрлуулах хугацааг сахилгын арга хэмжээ оногдуулан байрлуулсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Ганцаарчлан хорих өрөө, сахилгын өрөөг зохих ёсоор тавилгажуулах, тодруулбал өдрийн турш хэвтэх боломжтой байх ортой байх нь зүйтэй. Ганцаарчлан хорих өрөө, сахилгын өрөөнд хоригдож байгаа хоригдлууд бусад хоригдлуудад өгч байгаатай адил хүнсээр хангагдах, зохих агааржуулалт бүхий байгууламжид өдөрт хамгийн багадаа 1 цагийн хугацаатай байрлах боломжийг олгох нь зүйтэй. 42. Ганцаарчлан хорих шийтгэл оногдуулах хамгийн их хугацаа нь үргэлжилсэн 15 хоногоос хэтрэхгүй байгаа гэдгийг Оролцогч улс нягтлах ёстой бөгөөд шийтгэлийн хугацааг үргэлжилсэн байдлаар дараалуулан, эсхүл хойшлуулшгүй гэсэн шалтгаанаар оногдуулахгүй байх ёстойг анхаарах нь зүйтэй. V. Цагдаагийн үйл ажиллагаа, явц А. Цагдан хорих эхний үе шатанд аюулгүй байдлыг хангах 43. Цагдан хоригдож эхэлсэн өдрөөс хоригдсон хугацааг тооцож байгаа байдал бүх хоригдлуудын хувьд ижил биш байгаа бөгөөд суурь аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос анхааруулж байсныг ЭШУСДХ-ны зүгээс дахин сануулж байна. Цагдаагийн хэлтэст хүргэгдэн ирсэн хүнд, тэр тусмаа алслагдсан нутаг дэвсгэрт буюу сумын хэмжээнд саатуулагдсан хүнд түүний эдлэх эрхийн талаар 441

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление