ДОЛООДУГААР БҮЛЭГ
сурталчлах нь ач холбогдолтой гэдгийг ЭШУСДХ-ноос онцлон сануулж байгаа
бөгөөд үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг тус улсын системд байгаа
эрүү шүүлтээс хамгаалах гол бүрэлдхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх
шаардлагатай.
III. Ерөнхий асуудлууд
А. Асуудлын хүрээ
23. Оролцогч улс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн
хуульдаа томоохон өөрчлөлт хийж, өргөн хүрээтэй шинэчлэлт эрүүгийн тогтолцоондоо
хийснийг ЭШУСДХ-ноос онцлон тэмдэглэж байна. Мөн цагдан хорих төвүүдийг
засварлаж байгааг сүүлийн үед хийгдэж байгаа шинэчлэлийн нэг хэсэг гэж үзэн
ЭШУСДХ сайшааж байна. Шинээр хийсэн өөрчлөлтүүд үр дүнд хүрч байгаа хэдий ч
тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд байсаар байна. Тухайлбал цагдан хорих төвүүдэд
үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, шударга ёсны тогтолцоог бий болгох, цагдаагийн
үйл ажиллагааг удирдлагаар хангах бүх үүрэг хариуцлага Хууль зүй, дотоод хэргийн
яаманд оногдсон байна гэж ЭШУСДХ үзэж байна. Энэ нь сонирхлын ноцтой зөрчилд
хүргэж болох бөгөөд урьдчилан сэргийлэх ойлголтын үүднээс авч үзвэл оновчгүй, эрх
мэдлийн хуваарилалтын эсрэг чиглэсэн, цагдан хорих систем болон эрүүгийн шударга
ёсны тогтолцоог үр дүнтэй удирдахад хохирол учруулж болзошгүй юм.
24. Цагдаагийн үйл ажиллагааг удирдлагаар хангах болон шударга ёсны тогтолцоог
бий болгох үүргийг тусдаа өөр яамдад хариуцуулах ёстой. Түүнчлэн цагдан хорих,
саатуулах газарт үзүүлж байгаа эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ
үзүүлэх үүргийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэхийг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
Б. Зүй бус харьцах, эрүүдэн шүүх явдал
25. Төрийн албан хаагчийн эрүү шүүлт тулгасан, зүй бусаар харьцсан үйлдлийн
талаарх хэргийг шүүхэд нэн даруй шилжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд хэргийн нийгмийн
аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шийтгэл оногдуулах, хохирогчдод үр дүнтэй
арга хэрэглэх тухайлбал нөхөн сэргээх болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх талаар
ЭШУСДХ онцолж байна. Түүнчлэн эрүүдэн шүүх, зүй ус харьцах асуудлыг мөрдөн
шалгах, баримтжуулан тогтоохтой холбоотой ажил, үүрэг хүлээдэг шүүгч, прокурор, эрүүл
мэндийн ажилтнууд болон энэ салбарт хамаарах ажил хийдэг бусад албан хаагчдыг
Истанбулын протокол, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах үйлдлийг зогсоох, тэдгээр
үйлдлүүдийг ялгах, ангилах, тусгайлсан эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг олон улсын
стандартын тухай зохих сургалтад хамруулах боломжоор Оролцогч улс хангах ёстой.
26. 2014 онд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх тусгай мөрдөн байцаах
албыг татан буулгаж, чиг үүргийг Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэнд ЭШУСДХ санаа
зовниж байна. Тухайн төрийн албан хаагчийн эрүү шүүлт тулгасан, зүй бусаар харьцсан
гэх үйлдлийг өөр нэг төрийн албан хаагчаар мөрдүүлж байгаа одоогийн энэ бүтэц нь
ижил түвшинд мөрдөн шалгах бие даасан байдал алдагдахад хүргэж, цаашлаад үр
дүнтэй хяналтыг бий болохгүй байх хэмээн ЭШУСДХ зовниж байна.
438
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление