ДОЛООДУГААР БҮЛЭГ
дугаар зүйлийн дагуу Монгол улс нээлттэйд тооцохоор шийдвэр гаргах хүртэл тус
Тайланг нууц хэвээр байлгана.
8. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын 16(2)-ын
дагуу тус Тайланг хэвлэн нийтлэхийг монголын эрх бүхий байгууллагуудад зөвлөж байна.
9. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын 26 дугаар
зүйлийн дагуу бий болгосон Тусгай Санд Оролцогч улс анхаарлаа хандуулахыг ЭШУСДХ
хүсч байна. ЭШУСДХ-ны айлчлалтай холбоотойгоор хийгдсэн тус тайланд орсон
зөвлөмжүүд хэвлэн нийтлэх шалгуурыг хангасан бол тайланг ийнхүү нээлттэй болгосны
дүнд тухайн Сангаас тодорхой ашиг тус хүртэх талаар өргөдөл гаргах үндэслэл болох юм.
10. ЭШУСДХ-ноос уулзалтыг төлөвлөх, зохион байгуулахтай холбоотой бүхий л
ажилд туслалцаа үзүүлж байсанд эрх бүхий байгууллагуудад талархал илэрхийлж байна.
II. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу
хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн
Нэмэлт протоколын хэрэгжилт
11. Монгол улс 2015 оны 02 сарын 12-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр
хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг
конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор үндэсний
урьдчилан сэргийлэх механизм (УСМ)-ыг бий болгох үүрэг хүлээсэн. Соёрхон баталснаас
хойш хоёр жилийн хугацаа өнгөрөхөд Оролцогч улс уг ажлыг хийх шатандаа явсаар
байна.
12. Урьдчилан сэргийлэх механизмыг ямар бүтэцтэй, ямар загвараар байгуулах
талаар Засгийн газар дотоодын зөвлөлгөөн, хяналтуудыг явуулж байгаа гэдгийг
ЭШУСДХ-ноос хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Хүний
эрхийн Үндэсний Комисс нь урьдчилан сэргийлэх механизм байж болно гэж үзэж байгааг
ойлгож байна.
13. Эрх хэмжээ. Монголын Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн
Үндэсний Комиссын тухай хуулийн 3(1) зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль,
хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд
хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих, тус хуулийн 13 дугаар
зүйлийн дагуу Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал
гаргах, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг
боловсруулахад санал өгөх үүрэгтэйн зэрэгцээ судалгаа хийх Үндэсний бүс нутгийн олон
улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн тухай мэдлэгийг
дээшлүүлэх, хүний эрхийн боловсролыг дэмжих, олон улсын хүний эрхийн гэрээ
хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжих үүрэг хүлээдэг.
14. Газар дээр нь очиж танилцах эрх. 2000 онд анх байгуулагдсанаас хойш Хүний
эрхийн Үндэсний Комисс нь цагдан хорих байруудад мэдэгдэх, эсхүл үл мэдэгдэх
байдлаар шууд газар дээр нь очиж танилцах, судалгаа хийх, асуулга явуулах зэргээр
434
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление