ДОЛООДУГААР БҮЛЭГ
хангалттай үндэслэл байгаа бол хохирогчийг эх орон руу нь буцаахгүй байх;
(g) Хороонд Хүн худалдаалах гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгсөн хүмүүс болон мөрдөн
байцаах, яллах, шийтгэх ажиллагааны тоог нарийвчлан задалсан мэдээлэл мөн
хохирогчдод нөхөн төлбөр олгосон талаарх заалтыг гаргаж өгөх.
Хүний эрхийн үндэсний байгууллага, үндэсний урьдчилан сэргийлэх механизм
33. Хороо нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрхийг
өргөтгөж, түүний дотор Конвенцийн Нэмэлт Протоколын дагуу үндэсний урьдчилан
сэргийлэх механизм болгон тодорхойлсон хуулийн төслийг анхааралдаа авч, Комиссын
төсөв жил бүр буурч, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцгүй байж
болзошгүй талаар санаа зовниж байна. (2 зүйл).
34. Оролцогч улс нь:
(a) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэчилсэн хуулийн дагуу
цагдаагийн байгууллага түүний ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих,
одоогийн эрх мэдэл, түүний дотор үндэсний урьдчилан сэргийлэх механизм
болох чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ Конвенцийн Нэмэлт Протокол болон
Эрүү шүүлтийн болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхээс сэргийлэх дэд хорооны урьдчилан
сэргийлэх механизмын удирдамжийг бүрэн дагаж мөрдөх ёстой,
(b) Санхүүгийн болон хүний нөөцийг хангалттай хүрэлцэхүйц байлгах, өөрийн
бүрэн эрхээ хэрэгжүүлэх бие даасан, үр дүнтэй байх зохистой бүтцийг бий
болгохын тулд арга хэмжээ авах үүнд, хүний эрхийг хамгаалах, дэмжих
үндэсний байгууллагуудын статустай холбоотой ойлгомжтой, ил тод, оролцооны
сонголттой томилгоог албажуулах (Парисын зарчмууд).
Дүрвэгсдийг албадан гаргахгүй байх
35.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46, 47 дугаар бүлэгт гадаад улсын нутаг
дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн буюу шийтгэгдсэн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг
шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэлүүдийг тусгасан боловч эрүүдэн шүүх аюул
тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байх тохиолдлыг Оролцогч улсаас байгуулсан гэмт
этгээд шилжүүлэн өгөх тухай хоёр талын болон олон талт гэрээ хэлэлцээрүүдэд тусгаагүй
байх ба тэдгээр гэрээнүүд нь албадан буцаахгүй байх зарчмыг хүндэтгэхгүй байгаад
Хороо санаа зовниж байна. (2,3 болон 16-р зүйлүүд).
36. Оролцогч улс нь:
(a) Конвенцийн 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхийн тулд Оролцогч улс хууль
тогтоомж, шүүх, захиргааны бүхий л арга хэмжээ авах шаардлагатай байна;
(b) Гадаадын иргэнийг албадан гаргах тухай хууль тогтоомж нь албадан гаргах
шийдвэрийг шүүхэд давж заалдсан бол ажиллагааг түр хойшлуулдаг байх;
(c) Эрүү шүүлтэд өртөх эрсдэлтэй гэдэгт итгэх хангалттай үндэслэл байгаа улс орнуудад
ямар ч хүнийг албадан гаргаж, буцааж өгөх буюу шилжүүлэн өгөхийг хориглох;
(d) Оролцогч улсаас байгуулсан хоёр талын болон олон талт гэмт этгээд шилжүүлэн
өгөх тухай гэрээгээр албадан буцаахгүй байх зарчмыг хүндэтгэх;
430
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление