ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ (c) Хоригдож буй хүмүүст тэдний эрх, ялангуяа өмгөөлөгчтэй байх, шүүхэд гомдол гаргах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхийнх нь талаар мэдээлдэггүй; (d) Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбоонд албан ёсны бичгээр мэдэгдсэний үндсэн дээр хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авдаг тул албадан саатуулагдсан этгээд анхнаасаа хууль зүйн туслалцаа авах боломжгүй байдаг; (e) Хороонд хэд хэдэн хэрэг дээр мөрдөн байцаагч, прокурор нар цагдан хоригдож буй хүмүүсийн гэр бүлийн гишүүдтэй нь үйлдсэн гэмт хэргээ хүлээх нөхцлөөр тэдэнтэй уулзах эрхийг олгосон гэсэн мэдээлэл ирсэн; (f) Цагдан хорихдоо тэдгээр хүмүүсийг гэр бүлээс нь хол хорьдог нь гэр бүлтэйгээ уулзахад хүндрэл үүсдэг. (2 болон 16 дугаар зүйл). 12. Цагдан хоригдож эхэлсэн анхны өдрөөс эхлэн цагдан хоригдогчийг эрх зүйн бүхий л хамгаалалтаар хангах, Шүүхийн шийдвэргүй баривчлах зэрэг наад захын олон улсын стандартын дагуу эрх хязгаарлахгүй тал дээр Оролцогч улс түргэн шуурхай, үр нөлөөтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Саатуулагдсан хүмүүсийн хамгаалалтанд дараах зүйл багтана: (a) Тэднийг ямар хэрэгт саатуулсан болон хуулийн хүрээнд эдлэх эрхийг амаар болон бичгээр мэдээлсэн байх; (b) Эрх чөлөөг хязгаарласан эхэн үеэс өмгөөлөгчийг биеэр ирүүлж мөрдөн байцаалтын үед ярилцлага хийлгэх, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх явдлыг шуурхай хангах; (c) Гэр бүлийн гишүүн эсвэл саатуулагдсан этгээдийн сонгосон хүнд цагдан хоригдсон тухай даруй мэдэгдэх; (d) Гэр бүлийн гишүүнтэй хийх уулзалтыг ямар нэг нөхцөл заалгүйгээр уулзуулах; (e) Хоригдлуудтай уулзах боломжийг хангах үүднээс гэр бүлээс нь хэт хол биш боломжийн зайд байрлуулах. Цагдан хорих хугацаа 13. Хороо нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээнээс гадна өргөн хүрээний тухайлбал, хорио цээрийн арга хэмжээ авах, хуулиар тогтоосон хугацаанаас илүү хугацаагаар хорих зэрэг явдал илтгэлд байгаад анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн цагдан хоригдож байгаа хүмүүсийн 12-оос дээш хувь нь 12 сараас илүү хугацаагаар хоригдож байсан бол 3-аас дээш хувь нь 30 сараас илүү хугацаагаар саатуулагдсан байдаг. Хороо нь цагдан хоригдсон тус хугацаанууд шүүхээр шийдэгдсэн хорих нийт хугацаанд тооцогдохгүй байгаад зовниж байна. (2 болон 11 дүгээр зүйл) 14. Оролцогч улс нь: (a) Хууль тогтоомжид цагдан хорих хугацааг багасгах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ зайлшгүй тохиолдолд хязгаарлагдмал хугацаагаар хэрэглэх, хууль тогтоомжийн үндсэн суурь болон байцаан шийтгэх ажиллагааны үндсэн баталгаа болгохын тулд шүүхийн хяналтанд байхаар зохицуулах; 423

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление