ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ Ингэснээр хүний халдашгүй эрхийг хязгаарлах, өмч хөрөнгөд халдах ажиллагаа нэг стандартаар хэрэгжих юм. 148. Ийнхүү хууль сахиулах үйл ажиллагаа нэг стандартад орсноор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд байдаг үндэслэлгүй цагдан хорих, хөтөлж байцаах, нэр хүндийг нь гутаан доромжилж харьцах зэрэг эрүү шүүлтийн амь бөхтэй оршсоор байгаа хэлбэрүүдийг хязгаарлах боломжтой болж байгаа юм. 149. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа олон ажиллагаа, үндэслэл журмууд хууль сахиулах ажиллагаанд хамаарч байгаатай холбоотойгоор Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна. 150. Энэ хуулийн төсөлд хүнийг гэмт хэрэгт сэрдэж, баривчилсан үеэс эхлэн зөвшөөрөл олгох эрх бүхий шүүгч цагдан хорих, бусад эрхийг хязгаарлах бүхий л ажиллагааг хүний эрхийг хангаж байгаа эсэхийг харгалзаж, зөвшөөрөл олгодог байхаар тусгахаар боловсруулж байна. 151. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийг мөрдөн шалгах “мөрдөх алба”, шүүхийн шат дахь гэрч, хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй “тахарын алба” зэрэг байгууллагуудыг шинээр байгуулан ажиллаж байна. 152. 2014 онд Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль шинээр батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд мөн тус онд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна. 1. Түүнчлэн дараах хууль тогтоомжоор хүнлэг бус гутаан доромжилсон хандлага залхаан цээрлүүлэлт зэрэг харгис хэрцгийгээр байцаан шийтгэхийг төр нь хориглох хянаж байх талаар заасан байна. Үүнд:Цагдаагийн албаны тухай хууль 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна. 2. Тахарын албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Тахарын албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол энэ хууль болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна. 3. Авлигын эсрэг хуулийн 7.1.3 -т хориглох зүйлийг заахдаа “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” 153. Хуульчийн эрх зүйн байдал буюу хууль сахиулагч болон хуульчийн үйл ажиллагааны ялгаа заагийг тодорхой болгох зорилгын хүрээнд өнгөрсөн 2012-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд батлагдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан бөгөөд одоо Прокурорын эрх зүйн байдлын тухай хуулийг дараагийн шатанд шинэчлэхээр төлөвлөж байна. 407

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление