ДОЛООДУГААР БҮЛЭГ
126. Энэ хүрээнд Хууль зүйн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2014 оны
01 сарын 20-ны өдрийн А/05/8 дугаар тушаалаар Хууль зүйн туслалцааны төвийн
салбаруудын орон тоо, байршлыг баталсан. Хууль зүйн туслалцааны төв нь ажлын
алба, 32 салбартайгаар улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон 3 суманд
төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулж
байна.Одоогийн байдлаартөвд ажлын албаны 9 албан хаагч, 47 улсын өмгөөлөгч, 4
өмгөөлөгчийн туслах ажиллаж эхлээд байна. /Хавсралт 7,8,9/
127. Хууль зүйн туслалцааны төвд 2014 оны 2-6 дугаар сард нийт 982 хэргийн 1046
холбогдогч үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авахаар хандсан байна. Үүнээс 479
хэргийг шүүхээр бүрэн шийдвэрлэж,шүүхийн өмнөх шатанд 66 хэргийг шийдвэрлэн, 358
хэрэг шийдвэрлэх шатанд байна.Мөн нийт хандсан иргэдээс харьяаллын бус, төлбөрийн
чадвартай нь тогтоогдсон, өмгөөлөгчөөс татгалзсан зэрэг шалтгаанаар 79 хэрэг
татгалзагдсан. Үүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс төлбөрийн чадвартай болох нь
тогтоогдсон 37 хэрэг, харьяаллын биш 24 хэрэг, өмгөөлөгчөөс татгалзсан 9 хэрэг, бусад
шалтгаанаар 9 хэргийн холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан байна.
128. Хууль зүйн туслалцааны төвийн салбарын улсын өмгөөлөгчид 2128 иргэнд
хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай,Дундговь
аймаг, Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүргийн туслалцааны төвүүд хамгийн олон иргэнд
хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч тусалжээ. 2014 оны эхний 4 сарын мэдээнээс
үзэхэд нэг өмгөөлөгчид ноогдох хэргийн тоо сард дунджаар 5-6 орчим байна.Энэ
үзүүлэлт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа болно.
129. Дээрх хүснэгтээс дүгнэхэд үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь мөрдөн
байцаалтын (49.2%) болон анхан шатны шүүхийн шатнаас (28.3%) өмгөөллийн туслалцаа
авахаар хандсан байна. Улсын өмгөөлөгчдийн шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг
ангиллаар нь авч үзвэл:
онц хүнд гэмт хэрэг 41 буюу 7,5%-ийг,
хүнд гэмт хэрэг 93 буюу 17%-ийг,
хүндэвтэр гэмт хэрэг 342 буюу 62.7%-ийг
хөнгөн гэмт хэрэг 76 буюу 13.9%-ийг тус тус эзэлжээ. /хавсралт 7/ Хууль зүйн
туслалцаа авсан эрүүгийн хэргийн дийлэнх хувийг /62.7%/ хүндэвтэр хэрэг
эзэлж байна.
130. Хууль зүйн туслалцаа авсан гэмт хэргийг төрлөөр нь харьцуулвал, бусдын
эд хөрөнгийг хулгайлах /53,3%/, бусдын бие, махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл
санаатай учруулах /20,1%/, танхайрах гэмт хэрэг /10%/ байна. /Хавсралт 8/Дээр дурдсан
тоон үзүүлэлтээс харахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдож байгаа төлбөрийн чадваргүй иргэд ихэвчлэн эрхэлсэн тодорхой
ажилгүй, тогтмол орлогогүй, ам бүл олон өрхийн гишүүн байна.
131. Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааны хүртээмж, энэ талаарх мэдээлэл олон
нийтэд хүрсэн эсэх, ихэвчлэн хаанаас улсын өмгөөлөгчид хандаж байгаа талаар судлан
үзэхэд тухайн үйлчлүүлэгч болон түүний төлөөллийн хүн улсын өмгөөлөгчид шууд
биечлэн хандаж байна. Нийт үйлчлүүлэгчдийн 43% нь шууд ханджээ. Түүнчлэн шүүх,
мөрдөн байцаах, цагдан хорих байгууллага зэрэг хууль хяналтын байгууллагууд төвийн
402
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление