ДОЛООДУГААР БҮЛЭГ
шинжтэй гэмт хэргээс эхлэн авлига, албан тушаалын хэргийг шалгаж, прокурор нь
өөрийн мөрдөн байцаагчдын ажиллагаанд хяналт тавьж байсан нь мөрдөн байцаагчид
нөлөөнд автах, хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх
үр дагаврыг дагуулах эрсдэлтэй байсны зэрэгцээ тэрээр гүйцэтгэх ажил явуулах эрхгүй
байсан тул авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал байсан
болно.
113. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн
“Хуулийн засаглалтай улс” бүлгийн 1.3-т “Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал,
албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль
зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага
тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлнэ” гэж, 1.4-т “Авлига, албан
тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно.”
гэсэн зорилтуудыг тус тус дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016
онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс
шинэчлэл гаргах”-аар тус тус зорилго болгосон байдаг.
114. Эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, зорилгыг хэрэгжүүлж байгаа
нэг хэлбэр бол яах аргагүй холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлига, албан
тушаалын хэргийг нэг байгууллага шалгах бололцоо нөхцөлийг нэмэгдүүлж байгаа явдал
мөн.
115. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “мөрдөн байцаах,
эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба
болгон нэгтгэн зохион байгуулж, тус албаны дэргэд Шүүхийн шинжилгээний бүтцийг
бий болгох”-оор зорилт дэвшүүлэн үүний дагуу хууль зүйн салбарын шинэчлэл хийгдэж
байгаа бөгөөд энэ хүрээнд Мөрдөх албаны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д
өргөн барьсан билээ.
116. Мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг байгууллагыг цөөрүүлэх бодлогын
хүрээнд шинэчлэл хийхээр зорьж байгаа энэ цаг үед Улсын Ерөнхий прокурорын
дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт нэгтгэсэн буюу мөрдөн байцаах
ажиллагаа явуулдаг байгууллагыг нэгээр цөөрүүлж, Авлигатай тэмцэх газрын харъяалан
шалгадаг хэргийг нэмэгдүүлсэн нь хууль зүйн салбарын шинэчлэлийн угтвар нөхцөлийн
нэг болж байна.
117. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүд иргэдэд үйлчлэх
танхим байгуулан өмгөөлөгчдийн холбоо болон тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг өмгөөлөгч нарын байршил, утасны дугаар зэргийг байрлуулсан ба цагдаагийн
байгууллагын үйл ажиллагааг таниулах, шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг олгох
зорилгоор цахим болон мэдээллийн самбарыг ажиллуулан эрх зүйн туслалцаа авах
боломжийг бүрдүүлэв.
118. Аймаг орон нутагт иргэдээс цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэл, хүнлэг
бус харилцааны талаар гомдол мэдээлэл хүлээн авах зорилгоор суурин утас ажилуулж,
цагдаагийн газар хэлтсийн цахим хаягийг иргэдэд сурталчилан мэдээ мэдээлэл хүлээж
аван ажиллаж байна. Орон нутгийн бүх цагдаагийн газар хэлтсүүд цахим хаягтай болсон.
119. Эрүү шүүлт тулгах, харгис хэрцгий, хүнлэг бус харилцаа, бусдын нэр төрийг
400
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление