ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 6.9 ХҮҮХДИЙГ ХУДАЛДАХ, ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛЭХ, ХҮҮХДИЙГ САДАР САМУУНД СУРТАЛЧЛАХЫН ЭСРЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН 12(1) ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ДАГУУ ГИШҮҮН ОРНЫ ӨРГӨН БАРЬСАН АНХДУГААР ТАЙЛАНГИЙН ЗӨВЛӨМЖ Зөвлөмж: Монгол Улс 1. Хүүхдийн Эрхийн Хороо нь Монгол Улсын анхны илтгэлийг (CRC/C/OPSC/ MNG/1) 2010 оны 1 дүгээр сарын 12, 13 болсон 1458, 1460 дүгээр хуралдаанаар (CRC/C/ SR. 1458 болон CRC/C/SR. 1460), хэлэлцэж, 2010 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 1501 дүгээр хуралдаанаар дараахь зөвлөмжийг гаргав. Оршил 2. Монгол Улсын анхны тайлан илтгэл болон Хорооны тавьсан асуулгад хариулт өгсөн явдалд Хороо талархаж байна. Мөн өндөр хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирж үр дүнтэй уулзалт хийсэн явдалд талархаж буйгаа илэрхийлье. Гэвч, Гишүүн улсын тайлан илтгэл нь Протоколын илтгэл бичих тухай шинэчилсэн удирдамжийг мөрдөөгүй, төлөөлөгч нарын дунд Хууль зүйн яамны төлөөлөл байлцаагүй явдалд харамсаж байна. 3. Энэхүү дүгнэлт зөвлөмжийг, 2010 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан CRC/C/MNG/CO/3-4-д багтсан Гишүүн улсын нэгтгэсэн гурав, дөрөвдүгээр тайлан илтгэлийн дүгнэлт зөвлөмжийн хамт уншихыг Гишүүн улсад сануулж байна. I. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж A. Эерэг хүчин зүйлс 4. Иргэний нийгмийн байгууллага болон хүүхдүүд зэрэг холбогдох талуудыг энэхүү тайланг бэлтгэх үйл явцад оролцуулсан явдлыг Хороо талархан хүлээн авч байна. 5. Гишүүн улс дараах олон улсын эрх зүйн актуудыг соёрхон баталсанд Хороо талархаж байна: (a) 2006 онд Хүүхдийг Зэвсэгт Мөргөлдөөнд оролцуулахын эсрэг конвенцийн Нэмэлт Протокол (b) 2001 оны 9-р сардХүүхдийн Хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрийг устгах ОУХБ-ын 182 дугаар Конвенц (c) 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн Хүнийг ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг хил дамжуулан худалдахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, шийтгэл ноогдуулах тухай Нэмэлт Протокол II. Мэдээллийн сан Мэдээлэл цуглуулах 6. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлах явдлын хамрах хүрээний талаар статитистик мэдээлэл судалгаа хязгаарлагдмал байгаад Хороо сэтгэл зовниж байна. 7. Энэхүү Протоколд багтсан асуудлуудын талаар судалгаа хийж, хүйс, нас, нийгэм-эдийн засгийн гарал, газар зүйн байрлал, үндэсний цөөнх зэргээр тоо баримтыг нарийвчлан, бодлого хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэхэд шаардлагатай мэдээллийг системтэйгээр цуглуулж, дүгнэлт хийхийг Гишүүн улсад Хороо зөвлөж байна. Гишүүн улс 325

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление