ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ d. e. Гудамжны нөхцөлд байгаа хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын наад захын стандартыг хүртэх эрхийг хангахын тулд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоо тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг байхад чиглэсэн бүх арга хэмжээг авах; Хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчимд нийцэж байвал хүүхдүүдийг аль болохоор гэр бүлд нь эргэн нэгтгэх. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг шийдвэрлэх 43. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн (A/HRC/30/6, para.108.162 and A/HRC/30/6/Add.1) тайландаа насанд хүрээгүй хүүхдийн хэргийг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн цогц бодлогын хүрээг бүрдүүлнэ гэж тус улс амласныг сануулахын ялдамд энэ амлалтаа нэн даруй биелүүлэхийг Хороо тус улсад шаардаж байна. Мөн өмнөх дүгнэлт зөвлөмжийг (CRC/C/MNG/CO/3-4, para.76), мөн эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Хорооноос 2016 онд өгсөн зөвлөмжийг (CAT/C/MNG/CO/2, para.24) биелүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, дараах арга хэмжээг нэн даруй авахыг тус улсад Хорооноос шаардаж байна. Үүнд: (a) ХЭК-ийн зарчмууд, зүйл заалтуудын талаар зохих сургалтад хамрагдсан хүүхдийн мэргэжсэн шүүгчдийг тусгайлан томилдог байх; (b) Төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх гэх мэт хууль зөрчсөн хүүхдэд хууль зүйн мэргэжлийн, бие даасан, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах; (c) Эрүүгийн хууль зөрчсөн гэж сэжиглэгдэж байгаа хүүхдийг батлан даалтад өгөх, тэнсэх, эвлэрүүлэн зуучлах, зөвлөгөө өгөх, нийтэд тустай ажил хийлгэх гэх мэтээр шүүхээр оруулахгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг арга барилыг (diversion) бэхжүүлэх, хэрвээ ял шийтгэл оногдуулах бол аль болохоор хорихоос өөр хувилбарыг ашиглах, хорих ялыг хамгийн сүүлчийн арга хэмжээ болгон, байж болох хамгийн бага хугацаагаар хорих гэсэн хувилбараар ашиглах, ийм ял өгсөн бол ялыг цуцлах боломжтой юу гэсэн үндэслэлээр хэргийг тогтмол магадлангаар оруулж байх; (d) Хорих ялыг оноохоос өөр аргагүй үед хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт хорихгүй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй байх гэх мэт олон улсын стандартад хорих газрын нөхцөл байдал нийцсэн байхад анхаарах. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай Конвенцэд оруулах нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар Хорооны өмнөх зөвлөмжийн мөрөөр хэрхэн ажилласанд өгөх дүгнэлт зөвлөмжүүд 44. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай Конвенцэд оруулах нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар тус улсын анхны тайланд Хорооноос 2010 оны 3-р сарын 3-ны өдөр өгсөн дүгнэлт зөвлөмжийн (CRC/C/OPSC/MNG/CO/1) хэрэгжилтийн талаар хангалтгүй мэдээлэл өгсөнд харамсаж байгаагаа илэрхийлээд тэрхүү зөвлөмжийг 319

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление