ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хүүхдүүд, алслагдсан хөдөө нутгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,
хөвүүд, ялангуяа сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдэд илүү анхаарал
хандуулах;
(b) Жирэмсэн охид болон өсвөр насны эхчүүд боловсролоо ердийн сургуульд
үргэлжлүүлэхэд нь дэмжин туслах;
(c) Магадлан итгэмжлэгдсэн цахим хичээл, хөтөлбөр, явуулын сургуульд малчдын
хүүхдүүдийг хамруулах зэргээр дотуур байранд суулгүйгээр суурь боловсрол
эзэмшиж болох хувилбарыг олж хэрэгжүүлэх;
(d) Суурь болон дунд боловсролын хүртээмж, тасралтгүй үргэлжлүүлэн сурах
боломжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авах, цэвэр ус, ариун
цэврийн байгууламж гэх мэт дэд бүтэц, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуульдаа
ирэх буцах унаа, чанартай багшийн хүрэлцээ зэрэгт анхаарах;
(e) Хүмүүжлийн эерэг, хүчирхийллийн биш аргыг сургалтдаа ашигладаг болгохын
тулд багш нарыг сургах гэх мэтээр хүүхдийг хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх хамгаалах механизмыг бүрдүүлэн бүх түвшний сургуульд сурч буй
хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээг бэхжүүлэх;
(f) Бага насны хүүхдийн хөгжил, асаргааны цогц, нэгдсэн бодлогод суурилан
сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн
тулд хангалттай төсөв санхүү хуваарилах.
Амралт, чөлөөт цаг, зугаа цэнгэл, соёл, урлагийн арга хэмжээ
39. Сургууль дээр хичээлээс гадуур арга хэмжээг зохион байгуулах талаар бодлогын
баримт бичиг батлах зэргээр хүүхдийн чөлөөт цагийн арга хэмжээний хүртээмжийг
нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажилласанд талархахын зэрэгцээ хүүхдийн насанд
тохирсон соёл, урлаг, амралт, чөлөөт цагийн арга хэмжээг явуулах газар, боломжууд
дутагдаж буйд Хороо сэтгэл зовнисон хэвээр байна. Иймээс өмнөх зөвлөмжийг
(CRC/C/MNG/CO/3-4, para.62) хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө нөөцийг хангалтай
хуваарилахыг тус улсад сануулж байна.
I. Тусгай хамгааллын арга хэмжээнүүд (22, 30, 32-33, 35-36,
37 (b)-(d), 38, 39 болон 40-р зүйлүүд)
Хүүхдийн хөдөлмөр, унаач хүүхэд зэрэг эдийн засгийн мөлжлөг
40. 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний
хөтөлбөр гаргасан, Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулсан зэрэг хүүхдийн
хөдөлмөртэй тэмцэх чиглэлийн арга хэмжээг тус улс авсанд Хороо талархахын зэрэгцээ
хүүхдүүд хөдөө аж ахуй, уул уурхай, морин уралдаан зэрэг аюултай, хортой нөхцөлд
хөдөлмөр эрхэлсээр байгаад сэтгэл маш их зовниж байна. Жил бүрийн 11 дүгээр сарын
1-ээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд 16-аас
доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016
оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн A/36 тушаалаар хориглосон байсныг Хөдөлмөр
нийгмийн хамгааллын сайд 2017 онд хүчингүй болгосон, мөн морины эзэд, уяачдын
317
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление