ЗУРГАДУГААР БҮЛЭГ
төсвийн менежментийн шинэчлэл хийх санаачилгаа улам бэхжүүлэх
(b) Олон нийтийг, тухайлбал, хүүхдүүдийг төсвийн хэлэлцүүлэгт оролцуулах замаар
болон төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар төсвийн ил
тод, оролцоот байдлыг хангах
(c) Нийгмийн хамгааллын арга хэмжээ шаардахаар хүнд болон эмзэг нөхцөл
байдалд байгаа хүүхдүүдэд зориулсан төсвийн задаргааг тогтоож эдийн
засгийн уналт, хямрал, байгалийн гамшиг болон бусад онцгой байдлын үед ч
тэрхүү зориулалтын төсөв танагдахгүй байхад анхаарах;
(d) Үйлчилгээ үзүүлэхэд зориулан хуваарилсан төсвийг өөрчлөх танах болбол
уг өөрчлөлт нь хүүхдийн эрхийг хэрэгжүүлж байгаа тухайн үеийн түвшнээс
доошлохгүй байхад анхаарах;
(e) Бүх хэлбэрийн хээл хахуулийг ихээхэн хэмжээгээр бууруулна гэж тусгасан
Тогтвортой хөгжлийн зорилтуудын 16.5 дах заалтыг сануулахын ялдамд хээл
хахуулийг илрүүлэх, мөрдөн шалгах, ял шийтгэл ноогдуулах институцийн
чадавхыг дээшлүүлж түүнтэй тэмцэх бүхий л хүчин чармайлтаа төрийн зүгээс
идэвхжүүлэх.
Мэдээлэл цуглуулах
10. ХЭК-ийн хэрэгжилтийн ерөнхий арга хэмжээний талаар Хорооноос гаргасан
Ерөнхий зөвлөмж 5-ыг (2003) хэрэгжүүлэх талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
(a) Мэдээлэл цуглуулах тогтолцоогоо аль болохоор яаралтайгаар үр дүнтэйгээр
сайжруулах. Бүх хүүхдийн нөхцөл байдал, нэн ялангуяа эмзэг байдлын нэн
хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаар дүгнэлт шинжилгээг сайжруулахын
тулд Конвенцийн бүх хүрээг хамруулан хүүхдийн нас, хүйс, хөгжлийн
бэрхшээл, газарзүйн байршил, яс үндэс, нийгэм-эдийн засгийн байдал зэрэг
задаргаагаар мэдээллийг цуглуулах;
(b) Тухайн асуудлаар ажилладаг яамд мэдээллийн өгөгдөл болон шалгуур
үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар ашигладаг, тэдгээрийг Конвенцийг үр дүнтэй
хэрэгжүүлэх бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг боловсруулах, хяналт,
үнэлгээ хийхдээ ашигладаг байхад анхаарах;
(c) Хүний эрхийн дээд комиссарын ажлын албанаас эрхлэн гаргасан Хүний эрхийн
шалгуур үзүүлэлтүүд: Статистикийн мэдээллийг тогтоох, цуглуулах болон
түгээн дэлгэрүүлэхдээ ашиглах хэмжилтийн аргууд болон хэрэгжилтийн гарын
авлагад тусгагдсан арга зүй, онолын хүрээг хэрэглэх;
(d) Энэ чиглэлийн арга зүйн тал дээр НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад
байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх.
Бие даасан хяналт шинжилгээ мониторинг
11. Өмнөх зөвлөмжөө эргэн сануулахын ялдамд (CRC/C/MNG/CO/3-4, 16-р зүйл)
Хүний эрхийн бие даасан байгууллагын үүргийн талаар Ерөнхий зөвлөмж 2-т (2002)
заасныг үндэслэн дараах зөвлөмжийг нэмж өгч байна. Үүнд:
(a) Хүний эрхийг дээдлэх, хамгаалахын тулд үндэсний хэмжээний хүний эрхийн
306
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление