ЗУРГАДУГААР БҮЛЭГ 195. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн дүрмийг Хууль зүйн сайд батлахаар заасан ч энэ газрын тусгайлсан дүрэм журам өнөөг хүртэл гараагүй байна. Тийм учир хүүхдийн хорих ангид насанд хүрэгчдийн хорих ангийн нэгэн адил нэг журмаар зохицуулж байгаа нь хүүхдэд тохирохгүй байна. ШШГЕГ, ангийн захиргаа энэ байдлыг судалж, саналаа нэгтгэн, Хүүхдийн хорих ангийн дүрмийн төслийг боловсруулан яамандаа өргөн барьсан байна. Энэхүү дотоод журмын төслийг Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенц болон Эрх чөлөө нь хязгаарлагдсан насанд хүрээгүй хүнийг хамгаалах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын журам зэргийн зарчимд нийцсэн хэлбэрээр шуурхай баталгаажуулна гэж найдаж байна. 196. Прокурорын байгууллагаас хүүхдийн хэрэгт хяналт тавьдаг Прокуроруудыг тусгайлан томилон ажиллуулж байна. Хүүхдийн эрхийн тухай Конвенци болон хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Нийслэл, дүүргийн прокурорын газруудын холбогдох прокурорыг хамруулан, 2011 оны есдүгээр сард Хууль зүйн Үндэсний хүрээлэнтэй хамтран сургалт зохион байгуулж, цаашид сургагч багш болгох чиглэлийг тавьсан. Мөн 2011 онд орон нутгийн прокуроруудыг оролцуулан “Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг /бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг/ “сэдэвт 4 удаагийн, 2 багц сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан. Улсын Прокурорын ерөнхий газраас 2012 оны есдүгээр сард Орхон аймагт болсон “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн үүсэл санаачлага” сэдэвт аяны хүрээнд Хүүхдийн төлөө Үндэсний газартай хамтран, аймгийн шүүх, прокурор, цагдаагийн газрын 55 ажилтныг оролцуулан, “Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт явуулах байцаан шийтгэх ажиллагааны онцлог, хэрэгжүүлэх арга зам” сургалт явуулсан. 197. Хүүхдийн Хууль зүйн хороо тэнсэн харгалзсан, ял хойшилсон, хорихоос суллагдсан хүүхдэд зөвлөлгөө өгөх, олон нийтэд тустай үйл ажиллагаанд зохих байгууллагатай хамтран хамруулах зэргээр хүүхдийг нийгэмшүүлэхэд анхаарах үүрэгтэй нэгжүүд орон нутагт үүссэн байна. 2009 онд 113, 2010 онд 99, 2011 онд 134, 2012 онд 213, 2013 онд 152 хүүхэд, нийт 645 хүүхдэд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байна. Дорнод аймгийн болон Нийслэлийн ХГБХГ хэлтэс 2012 оноос хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох програмыг бий болгон туршилтаар ажиглаж, програмын давуу талыг хамтран хөгжүүлж байна. 198. 2013 онд насанд хүрээгүй хүнд эрүү шүүлт тулгасан гэх 1 хэрэг бүртгэгдсэн бөгөөд насанд хүрээгүй 2 хүүхдэд хилс хэрэг хүлээлгэхийн тулд бие махбодын хүчирхийлэл хэрэглэж гэмтэл учруулсан Эрүүгийн цагдаагийн хоёр ажилтныг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас / энэ алба татан буугдсан болно/ 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хүүхдийн тусламжийн утас-108 199. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг шинэчлэх 3 жилийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Хүүхдийн тусламжийн утас-108 нь хүүхдийн мэдээлэл хайх, 302

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление