ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Амралт, чөлөөт цагийн үйлчилгээ
137. Хүүхдийн амралт, чөлөөт цагийн үйлчилгээ, хөгжлийн асуудалд БСШЯ,
ХАХНХЯ, ССАЖЯ тэргүүлэх чиг үүрэгтэй хандаж, орон нутгийн хурал, захиргаа,
бизнесийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
138. Засгийн Газар 2012 онд 7, 2013 онд 5 тэрбум төгрөгийг соёл урлаг хөгжүүлэх
сангаар дамжуулан, хүүхэд, залуучуудын соёл, урлагийн чиглэлээр боловсрол эзэмших,
сургалтад хамрагдах, олон улсын болон дотоодын уралдаан, тэмцээн, үзэсгэлэнд
оролцоход зарцуулах, хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжихэд зориулсан байна.
Үндэсний урлагаа хөгжүүлэх зорилгоор “Монголын уламжлалт бүжиг бий биелгээ”,
“Монгол тууль”, Морин хуур, уртын дуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнд оролцогч, эхлэн
суралцагчдын зонхилон хэсэг нь хүүхэд байна.
139. Засгийн Газар 2012-2016 оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг
боловсруулахдаа биеийн тамир, спортын салбарт 50 спорт цогцолбор, 72 спорт зал, 29
соёл, спортын төв, 41 хүүхэд залуучуудын соёл, спорт, амралтын хүрээлэн байгуулахаар
төлөвлөөд хэрэгжүүлэх ажлаа зохион байгуулж байна.
140. Өсвөр насны хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх гол төв нь цахим
тоглоомын газар юм. Улаанбаатар хотод 500-700 орчим, аймаг бүрт тоглоомын
үйлчилгээ эрхэлдэг 5-6 цахим нэгж ажиллаж байна. ХЗЯ, ЭМЯ, ХТҮГ зэрэг төрийн
байгууллага хамтран, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”
боловсруулж, 2013 онд Засгийн Газраар батлуулаад мөрдөж байна. Тус журмаар цахим
тоглоомын газрын ажиллах цаг, үйлчлүүлэх хүүхдийн насны доод хязгаар бий болов.
Найм. Онцгой хамгааллын арга хэмжээ
Орогнол хүсэгч болон дүрвэгч хүүхэд
141. Эх орноосоо дүрвэж цагаачилсны улмаас хамгаалал хүссэн хүүхдийн талаар
албан ёсны мэдээ байхгүй байна. Харин Монгол Улсын хүн амын үндэсний цөөнх болсон
казак иргэдийн нүүдэл, шилжилттэй холбоотой хүүхэд иргэншлээ сэргээх асуудал гарч
байна. Казак иргэд оршин суудаг Баян-Өлгий аймгаас зарим иргэн Монгол Улсын
иргэний харъяаллаас гарч, Бүгд Найрамдах Казакстан улсад очиж, тэндэхийн иргэншил
авсны дараа Монгол Улсад буцаж ирэх тохиолдол байна. Монгол Улс давхар иргэншлийг
хүлээн зөвшөөрдөггүй тул Казакстан улсад төрсөн болон тэндэхийн харъяалал авсан
хүүхдийн хувьд гэр бүлээрээ иргэний харъяаллаа сэргээх, эсвэл шинээр бүртгүүлэх
асуудал тулгарч байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны мэдээгээр
2013 онд харьяатын асуудал нь шийдэгдээгүй 83 хүүхэд Баян-Өлгий аймагт байсан
байна. Эдгээр хүүхдийг Ерөнхийлөгчийн 6 удаагийн зарлигаар Монгол Улсын харьяалалд
дахин оруулах шийдвэр гарчээ. Хэдийгээр энэ 83 хүүхдийн асуудал шийдэгдсэн ч
харьяатаа сэргээлгэхээр хүсэлт гаргасан 10 гаруй хүүхдийн асуудал шийдвэрлэгдэх
шатанд байна.
Монгол Улсад хууль бусаар ажиллаж байгаад албадан буцаагдсан гадаад иргэний
тус улсад төрсөн, иргэний харъяалалгүй хүүхдийн асрамж хамгааллын асуудал гарч энэ
асуудлын эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна.
290
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление