ЗУРГАДУГААР БҮЛЭГ 126. Засгийн Газар 2011 онд ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, үдийн цайны үйлчилгээг үдийн хоолны үйлчилгээ болгон өргөжүүлэх зорилгоор ”Хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухай” тогтоол гаргав. Энэ тогтоолын дагуу “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Хүнсний инженер биотехнологийн сургуулийн мэргэжлийн багт түшиглэн байгуулж, Дархан-Уул, Орхон, Архангай аймаг болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуульд хоол, хүнсний үйлдвэрлэлийн газар байгуулав. “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг БСШУ-ы сайд баталж, сургууль, дотуур байрын гал тогооны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. 2012 онд 47.5 орчим сая төгрөгийн үнэ бүхий 20-иод нэр төрлийн гал тогооны 21 тоног төхөөрөмжийг дунд сургуулийн 40 орчим хувьд нь нийлүүлж, 2013 онд дээрх тоног төхөөрөмжид 2,4 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. 127. Засгийн Газраас дүрэмт хувцсаар сурагчдыг хангах ажлыг Оёдлын нэгдсэн холбооны салбар 67 оёдлын үйлдвэр, 38 сүлжмэлийн үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж байна. 1-5 дугаар ангийн нийт сурагчдыг шинэ дүрэмт хувцсаар хангалаа. Энэ нь сургуулийн насны хүүхдийн тэгш байдлыг хангах, ялгаварлал гарахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Дотуур байрны хүрэлцээ 128. Монгол Улсад (2013 оны хичээлийн жилд) ЕБС-ийн 506 дотуур байранд нийт 36130 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийн 52,2 хувь нь охид байна. 2009 оноос хойш сурагчийн дотуур байрны хүчин чадлыг өргөтгөж байгаа ч байранд амьдарч байгаа хүүхдийн тоо 6000 орчмоор багассан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд шинээр 7 байр ашиглалтад орж, орны тоог 1060-аар нэмэгдүүлэв. Дотуур байрны 30 барилгад 8.6 тэрбум төгрөгийн засварын ажил хийж, 45 сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Цаашид шинээр 120 дотуур байр буюу 9845 хүүхэд хүлээн авах дотуур байрны хэрэгцээ байгааг БШУЯ судалж гаргасан байна. 129. Ховд аймаг “Хүүхдэд ээлтэй дотуур байр”-ны 29 үзүүлэлт бүхий өөрийн үнэлгээний аргачлалд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. 130. Нэгдүгээр ангид орох 6 настай хүүхдийн сургуульд хамрагдалтын цэвэр жин3 2009 онд 91,1 хувь байсан 2013 онд 97,6 хувь болж өссөн ч элсэх ёстой насны хүүхдийн 2,4 хувь нь сургуульд суралцах насандаа сургуульд элсэн ороогүй байна. Үүний дийлэнх хувь нь малчдын хүүхэд байгаа юм. 131. Тайлант хугацаанд боловсролын салбарт улсын төсвөөс 31.2 мянган суудалтай 74 сургуулийн хичээлийн байр, 4.0 мянган ортой 35 дотуур байрны барилга, 35 спорт заалны барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнд 120.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 3.9 мянган суудалтай 9 сургуулийн барилгыг шинээр барьж тавилга, 3 6 настай хүүхдийн сургуульд хамрагдалт 288

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление