ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
дүүргийн Засаг дарга, гадаадад хүүхэд үрчлэх асуудлыг журмын дагуу шийдвэрлэж
байна. Дотоод үрчлэлийн шалтгаан нөхцөл олон янз байдаг. Аймаг, нийслэлийн
тайлангуудад зарим анхаарал татсан асуудлыг дурдсан байна. Тухайлбал, Хүүхэд үрчлэлт
нь мөнгөний ашиг сонирхолтой байх, олон хүүхэд өсгөсний тэтгэвэрт гарах, Алдарт
эхийн одон авах, одонгийн мөнгө авах зэрэг зайлшгүй бус шалтгаанаас гадна оюутан
хүүхдийнхээ хүүхдийг нь өөрсдийн нэр дээр шилжүүлэх, огт хүүхэдгүй гэр бүлийн хувьд
хүүхэдтэй болох зэргийг нэрлэжээ.
94. Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулгын үрчлэл нь хүүхдийн дээд ашиг
сонирхолд нийцсэн байх механизмыг бүрдүүлэхээр тусгасан.
95. Гадаад үрчлэлд тавих Засгийн Газрын болон хөндлөнгийн хяналтын асуудал
орхигдсон хэвээр байна. Мөн хүүхдийн үрчлэл эрхэлсэн зөвлөл нь зөвхөн төрийн
байгууллагын төлөөллөөс бүрдэхээр хуулийн төсөлд тусгасан байгааг иргэний нийгмийн
байгууллагууд шүүмжилж байна.
Зургаа. Эрүүл мэнд ба нийгмийн халамж
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнд чиглэсэн нийгмийн үйлчилгээ
96. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд 2013
онд хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар нэмэлт өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтийн
дагуу 18 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн
үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд
нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүрд 100 хувь нөхөн олгох үйлчилгээнд 2013
оны байдлаар 1788 хүүхэд хамрагдаж, нийгмийн халамжийн сангаас 892,7 сая төгрөг
зарцуулсан байна. Эдгээр протезийн хэрэгслийн дотроос тулах, хөдлөх эрхтний буюу
шилбэний протез, өвдөгний тулгууртай шилбэний протез гэх мэт протезийн хэрэгслийг
түлхүү хийлгэж байгаа нь хүүхдийн дунд осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй
болох тохиолдол цөөнгүй байгааг харуулж байна. 18 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын
сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй,
хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед,
тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох
үйлчилгээнд 6865 иргэн хамрагдаж, 1,1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг
сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх эсвэл автобусаар үйлчлэх
үйлчилгээний жилд олгох мөнгөн дүнгийн хэмжээ 200,000 төгрөг бөгөөд уг үйлчилгээ
нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцах эрхийг хангахад тодорхой хэмжээний
дэмжлэг болж байна. Уг үйлчилгээнд 2013 онд 991 хүүхэд хамрагдаж, 273,9 сая төгрөг
зарцуулсан байна. Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын
асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн
болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн
халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн
тусламж олгох үйлчилгээнд 2013 онд 17,853 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж,
281
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление