ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хууль ягштал сахихын дундаж үнэлгээ 3.83 гарч, өмнөх оноос өссөн байхад авлигыг үл
тэвчих байдлын дундаж үнэлгээ 3.35 гарч, өмнөх оныхоос 0.49 пунктээр буурсан байв.
Судалгаагаар хүүхдийн хууль ягштал сахих чадварын дэд үзүүлэлтийн үнэлгээ 2013
онд өмнөх судалгааны дүнгээс нэмэгдсэн сайн тал буюу 2010 оноос 0.30, 2012 оноос
0.98 пунктээр нэмэгдсэн байна. Хүүхдийн шударга байдлын үнэлгээг хүйсийн хувьд
авч үзвэл эрэгтэй хүүхдийн шударга байдлын үнэлгээ 3.69, охидынх 3.73 гарсан байгаа
нь охид илүү шударга байв. Судалгаанд 7 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүргийг
хамруулсан бөгөөд судалгааны үр дүнгээр шударга байдлын үнэлгээ Улаанбаатар хотод
3.66, аймгийнх 3.75 гарсан нь орон нутгийн хүүхэд хотын хүүхдээс илүү шударга нь
харагдаж байна. 2014 оны дээрх судалгаа хүүхдийн дундаж шударга байдлын үзүүлэлт
дээшилснийг тэмдэглэж байна.
Хүүхдийн эрхийн сургалтын тогтолцоо
38. Хүүхдийн эрх, Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг сурталчлах, таниулан
ойлгуулахад ХЭҮК өргөн оролцдог. Энэ комисс 2010 онд 23 сэдвээр 2996 , 2011 онд 8
сэдвээр 2012, 2012 онд 12 сэдвээр 1424, 2013 онд 9 сэдвээр 1895 хүнд сургалт зохион
байгуулжээ. Сургалтад оролцогч нь иргэд, олон нийт, төрийн болон нутгийн захиргааны
байгууллагын албан хаагч, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтан, албан хаагч, төрийн
бус байгууллагын ажилтны төлөөлөл байв. Хүүхэд, эмэгтэйчүүд, оюутан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэд, бэлгийн өөр чиг хандлагатай бүлгийн төлөөлөл ч хамрагдсан байдаг.
Мөн ХЭҮК жилд хоёр удаа хэвлэн гаргадаг “Хүний эрх” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр
дамжуулан зохих мэдээллийг олон нийтэд түгээдэг байна.
39. Албан бус боловсролын салбарт хүний эрхийн боловсролын сургалтын
тогтолцоог бэхжүүлэх зорилгоор дунд сургуулийн багш, нийгмийн ажилтан 627 хүнийг
тайлант хугацаанд сургалтад хамруулсан байна.
40. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хүний аюулгүй байдлын
судалгааны төв” ТББ бусад талуудтай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх,
түүний гаралтыг бууруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилготой онол
практикийн бага хурал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай олон нийтийн
мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа, цагдаа, хэв журмын ажилтан,
мөрдөн байцаагч, нийгмийн ажилтны сургалт, уулзалт, ярилцлага зэрэг олон хэлбэрийн
нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Хүүхдийн талаарх мэдээллийн тогтолцоо, ашиглалт
41. ҮСХ нь макро эдийн засгийн, хүн ам, нийгмийн, үйлдвэрлэл, шинжлэх ухаан,
технологийн, шүүхийн болон байгаль, хүрээлэн байгаа орчны гэсэн бүлгээр нийт 40
гаруй үзүүлэлтээр албан ёсны статистик, түүнчлэн мөнгө, зээл, санхүү, гааль, татвар,
соёл, урлаг, боловсрол, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд, хүнсний
аюулгүй байдал гэсэн салбарын статистик мэдээллийг боловсруулан гаргадаг. ҮСХ
–оос төрийн захиргааны болон олон улсын байгууллагуудтай хамтран, 2009 -2014
онд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, нөхцөл
байдлыг тодорхойлох 10 орчим судалгааг үндэсний хэмжээнд явуулсан байна. Үндэсний
269
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление