ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.119. Хүн худалдаалах бүх
хэрэгт шаардлагатай мөрдөн
шалгах, яллах ажиллагаа явуулах
замаар хүн, ялангуяа эмэгтэйчүүд,
хүүхдүүдийг худалдаалахтай
тэмцэх арга хэмжээгээ
өргөжүүлэх /Малайз/
108.120. Хүн худалдаалахтай
тэмцэхэд шаардлагатай боловсон
хүчний болон материаллаг бүх
нөөцийг хуваарилан олгох
/Гондурас/
108.121. Хүн худалдаалах
хэргийн хохирогч, гэрч эрх
зүйн туслалцаа, хамгаалалт,
нөхөн сэргээх үйлчилгээ
авах боломжоор баталгаатай
хангагдах нөхцлийг бүрдүүлэхэд
шаардлагатай төсвийн,
захиргааны болон эрх зүйн арга
хэмжээнүүдийг авах /Мексик/
Хэрэгжилтийн явц
108.116-аас үзнэ үү.
Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах,
хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд
хяналт тавих чиг үүргийг Монгол Улсад Гэмт хэрэгтэй
тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Хүн
худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Дэд
зөвлөл хариуцдаг. Уг зөвлөлийг Хууль зүй, дотоод
хэргийн дэд сайд даргалдаг бөгөөд төрийн болон
төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын
төлөөлөл 25 гишүүн, 2 нарийн бичгийн даргатай.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн
албанд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх
тасаг”-2015 онд 2 эрүүгийн төлөөлөгчтэй
ажиллаж байсан бол, 2017 онд 1 дарга, 4 эрүүгийн
төлөөлөгчийн орон тоотойгоор ажиллаж байна.
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий
газрыг татан буулгаж, зарим чиг үүргийг цагдаагийн
байгууллагад
шилжүүлсэнтэй
холбогдуулан
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08
дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр тушаалаар
цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын
бүтцэд Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг
байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас
2016, 2017 онд нийт 55 хамгаалалтын арга хэмжээ
хэрэгжүүлснээс урьдчилан сануулах 24, тодорхой
үйлдлийг хязгаарлах 2, биечилсэн хамгаалалт 15,
тусгай техник, хэрэгслээр хангах 7, аюулгүй газарт
түр байрлуулах 7 хамгаалалт хийгдсэн байна.
Төлбөрийн чадваргүй хохирогчид хууль зүйн
/өмгөөллийн/ туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд
Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн,
аймгуудын Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран
улсын хэмжээнд 403 гэрч, хохирогчид үнэ төлбөргүй
өмгөөллийн үйлчилгээ, 223 гэрч хохирогчид сэтгэл зүйн
туслалцаа, зөвлөгөө үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
714
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление