ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.113. Хүүхдийн хөдөлмөрийг
мөлжиж буй ажил олгогчдын
үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцох,
тэдэнд хариуцлага хүлээлгэх
зэргээр хүүхдийн хөдөлмөртэй
тэмцэх /Польш/
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн
тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцийн 3 дугаар
зүйлд “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэр” гэдэгт: (а) боолчлолын бүх хэлбэр болон
хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн
төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу
албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт
мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу
албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй
дараахь үйл ажиллагаа хамаарна: (b) хүүхдийг биеэ
үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл
буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах,
санал болгох; (c) олон улсын холбогдох гэрээнд
тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис
үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль
бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал
болгох; (d) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх
нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал,
ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил гэж үзэхээр
уг конвенцийн зорилгод нийцүүлэн тусгажээ.
Шинэ Эрүүгийн хуульд эдгээр үйлдлүүдийг бүгдийг
гэмт хэрэгт тооцсон ба ингэхдээ үйлдлийн шинж
чанараас хамаарч хэд хэдэн тусдаа гэмт хэрэг
байхаар тусгасан.
108.110, 108.113-ыг үзнэ үү.
108.114. Хүүхдүүд бүх төрлийн
хүчирхийлэл, мөлжлөгөөс,
ялангуяа хөдөлмөрийн
хортой нөхцөл дэх хүүхдийн
хөдөлмөрийн хэлбэрээс
хамгаалагдсан байх нөхцлийг
баталгаажуулах хүчин чармайлтаа
үргэлжлүүлэх /БНСУ/
108.115. Хүүхдийн эрхийг
108.24-ийг үзнэ үү.
хамгаалах чиглэлээр хүчин
чармайлтаа үргэлжлүүлэх
/Морокко/
711
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление