ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.110. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцлийг хангах • • • • • • байгууллагатай хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг илрүүлэх, жагсаалтаар хориглосон ажлын байр, салбарт 18 хүртэлх насны хүүхэд хөдөлмөр эрхэлж буй нь илэрсэн, тогтоогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах; Бичил уурхайтай аймгууд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах; Бичил уурхай дээр ажиллаж буй гэр бүл, айлд мал маллаж байгаа гэр бүл, хөлсөөр хурдан морь унаж байгаа хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, мэдлэгжүүлэх; Орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагуудад “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг сурталчлан таниулж, мөрдүүлэх, гэрээнд тусгах ажлыг зохион байгуулах; Хурдан морины уралдаанч хүүхэд, хөдөлмөр эрхлэгч хүүхдийн мэдээллийг шинэчлэн нэгтгэж, үр дүнг тайлагнах; Хурдан морины уралдааны бүртгэл мэдээллийг сайжруулах, уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Хамтарсан багийг татан оролцуулах, чиглэл хүргүүлэх, арга зүйгээр хангах ажиллах; Аймаг, орон нутгийн түвшинд 3 талт буюу төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хүүхдийн хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, бууруулах үйл ажиллагаа зохион байгуулах. 709

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление