ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.109. Хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрийг устгах
2012-2016 оны үйл ажиллагааны
үндэсний хөтөлбөрийн
хэрэгжилтийг сайжруулах,
хөтөлбөр хэрэгжсэний дараахь
тогтолцоог судлан үзэх /Итали/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон
Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний
хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн.
Хөтөлбөр нь “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрийг устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл
санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах,
түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүх салбарт
эрчимжүүлэх замаар 2016 он гэхэд Монгол Улсад
хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
бүрэн устгах зорилготой байсан бөгөөд хүүхдийн
хөдөлмөрийг бүрэн устгах зорилгоо хангаж
чадаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг хөтөлбөрийн
хэрэгжилт нь хангалттай сайн байгаагүй нь хэд
хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн. Үүнд:
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа богино,
хөтөлбөрийн зорилгыг бүрэн хэрэгжүүлэх
буюу 2016 он гэхэд Монгол улсад хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах
боломжгүй байсан.
2. ХХТХ-ийг устгах үндэсний хороо, хөтөлбөрийг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг
сайдын тушаалаар баталсан нь оролцогч
талуудын оролцоог хангаж хороог идэвхтэй
ажиллуулах, үйл ажиллагааны санхүүжилтыг
улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй
болсон.
3. Орон тооны бус хороогоор дамжуулан
хөтөлбөрийн хэрэгжилтийн зохицуулах, үйл
ажиллагааг нь уялдуулахад хүндрэлтэй байсан.
108.110. Хүүхдийн хөдөлмөртэй - Хүүхдийн хөдөлмөр, хүчирхийллийн асуудлаар
тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд Хүүхэд хамгааллын судалгааг 2018 онд хийхээр
хөдөлмөрийн хортой, аюултай
төлөвлөж, судалгааны удирдах хороог төрийн болон
нөхцөлд, түүний дотор бичил
төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын
уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх төлөөлөлтэй байгуулаад байна. Судалгааг 2018 оны
нөхцлийг хангах
09 дүгээр сард эхлүүлэн, ондоо багтаан дуусгахаар
ажиллаж байна.
707
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление