ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.83. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хууль тогтоомж батлах /Зүүн Тимор/ Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сургалтын агуулга, хөтөлбөрөөр дамжуулан харилцааны бусад хэлбэрээс хүчирхийллийг ялган таних, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх ур чадвар олгох үүргийг боловсролын байгууллагад хүлээлгэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөлийн чиг үүргийг тодруулж холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж гарах 33 журмаас 31 журам батлагдан хэрэгжиж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам, Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам, Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам, хүчирхийлэгчийн зан үйл нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журам г.м. Дээрх хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ болох нөхөн сэргээх, аюулгүй байдлыг хангах, эрх зүйн туслалцааг өргөжүүлэх, сайжруулах, үйлчилгээ үзүүлэх алба хаагчдийг сургах, давтан сургах арга хэмжээг үндэсний, бүсийн, аймаг, дүүргийн түвшинд шатлалсан аргачлалаар зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлын хангах хамгаалах байр 2017 оны байдлаар улсын хэмжээнд Түр хамгаалах байр 15, Нэг цэгийн үйлчилгээний төв 9 байсан. Уг хамгаалах байр болон нэг цэгийн төвийн тоог нэмэгдүүлэх, хохирогчид шаардлагатай тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос шинээр 10 Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулахаар төлөвлөж байна. 108.84. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх идэвхитэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх /Беларус/ 698

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление