ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.60. Бэлгийн чиг баримжаа,
хүйсийн баримжаа, илэрхийлэлд
үндэслэсэн ялгаварлан
гадуурхалт, хүчирхийлэлтэй
тэмцэх хүчин чармайлтаа
сайжруулж, энэ чиглэлээрх
датаг цуглуулах, мэдээлэл,
статистикийг гаргах ажлыг зохион
байгуулалттайгаар хийж гүйцэтгэх
/Нидерланд/
108.61. Өмнөх удаа зөвлөмж
болгож байсанчлан ялгаварлан
гадуурхалтын бүх хэлбэрийг,
тэр дундаа ХДХВ/ДОХ-той
гэсэн үндэслэлээр ялгаварлан
гадуурхахыг эрс хориглох,
урьдчилан сэргийлэх, шийтгэх,
болон устгах зорилготой хууль
тогтоомжийг батлах зэргээр үр
нөлөөтэй, шуурхай арга хэмжээ
авах /Мексик/
Цагдаагийн ерөнхий газар гэмт хэрэг, зөрчлийн
шалгах процессын мэдээллийн нэгдсэн сан,
тайлан мэдээний програм хангамжид шинэчлэл
хийх ажлыг эхлүүлсэн.
Шинээр бүрдүүлэх мэдээллийн сангийн жагсаалтад
ЛГБТ хүмүүсийг бүртгэл, ялгаварлан гадуурхалтын
хэлбэр багтсан бөгөөд уг мэдээллийн санг ашиглан
ялгаварлан гадуурхахтай тэмцэх ажилд ашиглахаар
төлөвлөн ажиллаж байна.
Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар,
дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай
хуульд зааснаар “ХДХВ, ДОХ-той хүнд болон түүний
эхнэр, нөхөр, гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын
амьдралтай байгаа хүн, эцэг, эх, хууль ёсны асран
хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө өгөх,
эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”ыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар
тушаалын “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ
үзүүлэх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлуулан
мөрдөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 241 дүгээр
тушаалын хавсралтын “Халдварт өвчинтэй
жирэмсэн эмэгтэй амаржих тасаг”-т үйлчлүүлэх
өвчний заалтын 6 дахь заалтад ДХВ/ДОХтой жирэмсэн эхийг харьяалал харгалзахгүй
ХӨСҮТ-д төрүүлнэ гэж заасан нь хүний эрхийг
зөрчсөн ялгаварлан гадуурхсан эх нярайн нарийн
мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай авах
боломжгүй, эх болон түүний ар гэрийн сэтгэлзүй,
нууцлалын байдалд сөргөөр нөлөөлж байсан.
Үүнийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305
дугаар тушаалаар “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж
үйлчилгээ үзүүлэх журам”-д мэргэжлийн тусламж
үйлчилгээг харьяаллын дагуу үзүүлэхээр болсон.
ХДХВ/ДОХ-той өвчтөнд хөнгөвчлөхийн болон
эмнэлгийн тусламж үйлчилгээг ээлтэй чанартай
үзүүлэх зорилгоор Глобал сангийн санхүүжилтээр
ХӨСҮТ-д 4 ортой сүүлийн үеийн тоноглол бүхий
тасаг байгуулж эмч эмнэлгийн мэргэжилтнийг
сургасан.
688
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление