ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.49. Эмэгтэйчүүд, энх тайван,
аюулгүй байдлын асуудлаарх
Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар
тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний
төлөвлөгөө батлах асуудлыг
судлан үзэх /Португал/
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар
тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө батлах
асуудлыг судалж үзэх хүрээнд ГХЯ тогтоолыг
монгол хэлээр орчуулж, тогтоолын хэрэгжилт,
холбогдох асуудлаар мэдээлэл авах, үндэсний
чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллав. Энэ
хүрээнд “НҮБ-ын АЗ-ийн Эмэгтэйчүүд, энх тайван,
аюулгүй байдлын асуудлаарх 1325 дугаар тогтоол:
Хэрэгжилт, үндэсний түвшинд Үйл ажиллагааны
хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй туршлага,
сургамж” сэдвээр судалгаа хийснээс гадна, 2017.IX
сард ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Солонгосын
эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэнгээс хамтран
Сөүл хотноо зохион байгуулсан “Эмэгтэйчүүд,
энх тайван аюулгүй байдал” сэдэвт олон улсын
хурал, 2018.IV.19-20-нд Вена хотод ЕАБХАБын Жендэрийн хэлтсээс зохион байгуулсан
“Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт
сургалт, мөн 2018.V.24-25-нд Бээжин хотноо НҮБын Улс төрийн газраас зохион байгуулсан “Зүүн
Хойд Ази дахь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй
байдлын асуудал” сэдэвт бүс нутгийн семинарт
ГХЯ, БХЯ мөн ХЗДХЯ-ны экспертүүд оролцов.
Түүнчлэн 2018.V сараас Уганда Улсын Энтеббе
хотод болж буй “НҮБ-ын цэргийн эмэгтэй алба
хаагчдын дамжаа”-нд анх удаа Монгол Улсын
Зэвсэгт хүчний офицер эмэгтэй суралцаж эхэллээ.
Энэ мэдлэг, экспертиз дээр тулгуурлан зөвлөмжийг
хэрэгжүүлэх чиглэлээр судалгааны ажлыг
үргэлжлүүлж байна.
Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт
тавин ажиллаж байна.
108.50. Арьс үндэс, яс үндсээр
ялгаварлан гадуурхахыг өдөөн
хатгасан үзэн ядах үг хэлэх
үйлдэлтэй болон үүнээс улбаатай
хүчирхийлэлтэй тэмцэх /Хятад/
682
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление