ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 350 гаруй зочид төлөөөлөгчтэйгөөр 2018 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бага хурлын үеэр, Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа; Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам; Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах олон улсын түншлэл хамтын ажиллагаа зэрэг сэдэвчилсэн хуралдаанууд зохион байгуулагдлаа. Хуралдаанд, Канад улсын Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын жендэрийн ахлах зөвлөх Шон Хайс, Япон улсын “Эмэгтэйчүүдийн хяналт” ТББ-ын дэд дарга Юкико Ода, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Юн Ха Чанг, Австрали улсын Флиндерсийн Их сургуулийн доктор Ивонн Коркоран-Нантес нарын жендэр судлалаар олон улсад танигдсан судлаач, шинжээч нар уригдан оролцсон. Бага хурлаас, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны платформ үүсгэхэд чиглэсэн Улаанбаатар тунхагийг дэвшүүллээ. - Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлахад чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн шилдэг бүтээлийн уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгууллаа. Уралдаанд эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алины асуудлыг хөндсөн 678

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление