ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.40. Хүний эрхийн салбар дахь техникийн туслалцааны болон чадавхийг сайжруулах олон улсын хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцох /Туркменистан/ Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын хоёрдугаар тайланг хэлэлцүүлэн Хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр ХЭДКА-тай хамтран ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх нь 1/ Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах, 2/ хүний эрхийн гэрээний тайлан бэлтгэх чадавхийг бэхжүүлэх, ХЭҮК-ийн e-platform-ийг боловсронгуй болгох, 3/ Хүний эрхийг хамгаалагчийн хуулийг сурталчлах, 4/ Бизнес, хүний эрхийн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө гаргах болон 5/ ЛГБТ хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудлаар олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болох юм. Монгол Улс, ЕХ-ны хүний эрхийн диалогийг дэмжих төслийг ЕХ-той хамтран 2017 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хүний эрхийн асуудлаар цуврал 3 семинар зохион байгуулах бөгөөд өнгөрсөн хугацаанд “Эрүүгийн эрх зүйн тогтолцоон дахь хүний эрхийн хэрэгжилт” бага хурлыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл, нийгмийн шалтгаант нөхцөл, хамгаалал” сэдэвт бага хурлыг 6 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион байгуулав. Энэ төслийн хүрээнд Эрүүгийн шинэчилсэн хууль, түүнтэй холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, мөн прокурорын Ерөнхий газрын Сургалт судалгааны төвд сургалт арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ЕХ-той хамтран ажиллаж байна. Мөн Монгол Улсын нэгдсэн орсон хүний эрхийн олон улсын гэрээг орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг хэрэгжүүлж байна. 108.19-ийг үзнэ үү. 108.41. Аливаа шалтгаанаар ялгаварлан гадуурхахтай тэмцэх шинэ хууль тогтоомжийг батлах /Уругвай/ 674

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление