ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.37. Хүний эрхийн салбар дахь
олон улсын хамтын ажиллагааг
бэхжүүлэх чиглэлээр ажиллах
/Туркменистан/
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
чуулганаар “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн
аж байдлыг сайжруулах тухай”, “Бичиг үсгийн
боловсролын тухай” мөн “Ардчиллын боловсролын
тухай” тогтоолыг санаачилж, хоёр жил тутамд
батлуулж ирсэн нь эмэгтэйчүүдийн эрх, сурч
боловсрох эрх болон сайн засаглалыг бэхжүүлэх
үйл хэргийг урагшлуулахад тодорхой хувь нэмэр
болж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улс
цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын
хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжиж,
хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирлээ. Монгол
Улс Цаазын ялын эсрэг Олон улсын Хороог Дэмжих
бүлгийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байгаагаас
гадна Европын Холбоо, Аргентиний талтай хамтран
“Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг
бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн
холбоо” санаачилгыг эхлүүлэв. Санаачилгын
нээлтийн арга хэмжээ 2017 оны 9 дүгээр сарын 18ны өдөр НҮБ-ын төв байранд болж Монгол Улсын
Гадаад харилцааны сайд оролцсон. Түүнчлэн
Монгол Улс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
НҮБ-ын төв байранд Цаазаар авах ялын эсрэг
дэлхийн өдрийг тэмдэглэх арга хэмжээг ХЭДКАтай хамтран зохион байгуулсан болно.
Монгол Улсын Засгийн газар анхны тайлангаа
2009 онд хүргүүлж, холбогдох Хороогоор 2010 онд
хэлэлцүүлсэн.
108.38. 2003 онд хүргүүлэх
байсан ч одоог хүртэл
хүргүүлээгүй байгаа анхдугаар
илтгэлээ НҮБ-ын Эрүү шүүлтийн
эсрэг хороонд хүргүүлж, хороотой
үр нөлөөтэй хэлэлцүүлэг эхлүүлэх
бололцоог олгох /Дани/
672
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление