ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц -Хүүхдийн эрх, хамгааллын болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хуульд заасан үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх хууль, тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлах, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал: - Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллах хүүхдийн эрхийн байцаагчийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулж, сургалтанд хамруулан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/181 тоот тушаалаар 32 албан хаагчид Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгосон. 2017 онд 26, 2018 оны эхний хагас жилд 87 зөрчлийг илрүүлсэнээс шийдвэрлэсэн хэргийн тоо- 55, шалгаж буй хэрэг -19, Шийтгэл, ноогдуулсан хэргийн тоо-13 /1.950,000/ төгрөгний торгууль оногдуулсан байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/84 тоот тушаалаар батлан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу хяналт шалгалт хийх, дотуур байр, сүм хийд, дотуур байр, интернэт тоглоомын газруудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах, зөрчлийг илрүүлэх, шалгах, хууль сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулан, ажиллаж байна. - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрсдэлт нөхцөлд амьдарч хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй 609 Хамтарсан баг ажиллаж байна. 2017 онд Хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамтарсан багийн 4600 гаруй 665

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление