ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
56. “Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны
хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-д гэрч хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын
арга хэмжээний үед нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа
холбооны хэрэгслээр хангахдаа гэрээ байгуулан тэдгээрийг хэрхэн ашиглах талаар заавал
зөвлөгөө өгөх, ямар хугацаанд хэрэглэх, хэрэглэх хугацааг хэн тогтоох, мөн тусгай техник
хэрэгслийн жагсаалтыг уг журмаар баталсан.
57. Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагын зүгээс “Хүн
худалдаалахтай тэмцэх тухай” бие даасан хууль батлагдсантай холбогдуулан гэрч болон
хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг энэхүү хуулийн зарчимд бэхжүүлэн оруулсан,
түүнчлэн “Цагдаагийн албаны тухай” хууль /2013 он/, “Цагдаагийн байгууллагын үйл
ажиллагааны журам”-ын код-244 /Гэрч, хохирогчийг хамгаалах/, 228 /Эрэн сурвалжлах
ажил/, 305 /Гэмт бүлэглэлийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах/ болон Гэрч,
хохирогчтой харилцахад баримтлах журам /2014 он/-д гэмт хэргийн улмаас хохирсон
гэрч, хохирогчийг хамгаалах талаарх цагдаагийн байгууллагын хэм хэмжээг тусгаж өгсөн
нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх зүйн орчин сайжрах алхам болсон.
58. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй
байдлыг хангах, сэтгэл зүйн болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран тус шүүхийн байранд
Гэр хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулж 2014 онд ажиллуулж эхлэв. Тус
өрөөнд гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийг сэжигтэн, яллагдагчтай
уулзаж сэтгэлийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, шүүх хуралдаанд биечлэн
оролцохгүй, өрөөнөөсөө шүүх хуралдааны явцыг ажиглах, мэдүүлэг өгөх боломжоор
хангалаа.
F. Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
59. Төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн
мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба
мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд батлан мөрдөж байгаа нь авлигаас
урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнд эерэгээр нөлөөлөх боломжийг
бүрдүүлсэн. Төрийн албаны ил тод байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 онд
баталсан.
60. Энэ хуулийн дагуу төрийн албан хаагч, албан тушаалтан ажилд томилогдохоос
өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд хуулийн
хэрэгжилт маш сайн байна. Авлигатай хийж буй тэмцэл, хуулийн хэрэгжилтийг олон
нийтэд ил тод байлгах үүднээс тодорхой албан тушаалтнуудын орлогын мэдүүлгийн
бүртгэлийн талаар цахим хуудас болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
тогтмол мэдээлж байна.
61. Авлигын эсрэг хуулинд 2012 онд нэмэлт, өөрчлөлт орж мэдээлэх үүргийг
хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт
хамаарахгүй байхаар зохицуулсан нь авлигын хэрэг илрүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна.
630
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление