ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ
22. Тодруулбал, “хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх
ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй” бол хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн
үндсэн бүрэлдэхүүн байна. Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн хүндрүүлэх
бүрэлдэхүүнд “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор,
шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан,
эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаархи мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс
татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд
нь хохирол, хор уршиг учруулсан” үйлдлийг хамруулсан. Түүнчлэн хүнийг хүчээр алга
болгох гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан
бусад гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, хүнийг хууль бусаар хорьсон үйлдэл
нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн худалдаалах”, “хүн барьцаалах”, “хүнийг
хулгайлах” гэх зэрэг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халддаг боловч тухайн гэмт
хэргийн онцлогт хамаарах зорилгогүй байна.
23. Үүнээс гадна хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан
өөр нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг болох “хууль бусаар
баривчлах, саатуулах” гэмт хэргийн шинжгүй байна. Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлд
энэ гэмт хэргийг “эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж
хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй
байхаар заасан.
5 дугаар зүйл
24. Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэгт “Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны
эсрэг гэмт хэрэг”-ийг төрөлжүүлэн нэгтгэсэн ба энэ бүлгийн 29.5 дугаар зүйлээр “төрлөөр
устгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
25. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнд “үндэс, угсаа, арьсны өнгө, шашны тодорхой
бүлгийг устгах зорилгоор хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
төрөлтийг хүчээр зогсоосон, хүүхдийг бусад бүлэгт шилжүүлсэн, албадан зайлуулсан,
амьдралын өөр нөхцөл бий болгох замаар тэднийг бүхэлд нь, хэсэгчлэн устаж үгүй
болоход хүргэсэн, хүчээр сураггүй алга болгосон” үйлдлийг багтаасан.
26. Үүнээс гадна Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэг онцлог зохицуулалт байдаг
нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын олон улсын
гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын
хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх” тухай юм. Энэ нь Монгол Улсын олон улсын гэрээ
бусад дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх эрх зүйн үндэслэл юм.
6 дугаар зүйл
27. Энэ заалтын дагуу Эрүүгийн хуулийн хүнийг хүчээр алга болгохтой холбоотой
заалтад Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор,
шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж, эрх чөлөөг нь хязгаарласан,
эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууц, мэдээлэл өгөхөөс
татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд
хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан /Эрүүгийн
543
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление