НАЙМДУГААР БҮЛЭГ 8.1 ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ТАЙЛАН 1. Монгол Улс нь Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн анхны тайланг конвенцийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бэлтгэн хүргүүлж байна. Энэхүү тайлан нь 2014 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааг хамарсан болно. 2. Монгол Улс нь конвенцэд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд УИХ-аас уг конвенцийг соёрхон батлах хуулийг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталсан. 3. Монгол Улсад хүнийг хүчээр алга болгосон гэмт хэргийн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Иймд энэ тайланд энэ төрлийн гэмт хэргийг хориглосон хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг тусгалаа. Ерөнхий мэдээлэл 4. Монгол Улс нь Зүүн хойд Азид, хойд өргөргийн 41°35’ болон 52°, зүүн уртрагийн 87°44’ болон 119°56’ солбилцолд байрладаг, далайд гарцгүй, эх газрын улс бөгөөд 1562,0 мян.кв.км нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн нийт талбайн дийлэнх хэсгийг говь, тал хээрийн бүс, 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Ашигт малтмал, түүний дотор алт, зэс, уран, чулуун нүүрсний үлэмж хэмжээний баялаг нөөцтэй улс юм. Оросын Холбооны Улстай хойд талаараа 3543 км, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай өмнө талаараа 4709.6 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км урттай. 5. Монгол Улс нь 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсэн, Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент), Монгол Улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутам тус тус сонгодог. Түүнчлэн орон нутгийн сонгуулийг 4 жил тутам явуулж, 21 аймаг (аймаг нь сумдад, сум нь багт хуваагддаг) болон нийслэл (нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороодод хуваагддаг) өөрөө удирдах (иргэдийн хурлыг) байгууллагыг сонгодог. 6. Монгол Улс нь 2017 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 178 мянган хүн амтай байна. Нийт хүн амын 49.2 хувь нь эрэгтэйчүүд, 50.8 хувь нь эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа 96.7 байна. Нийт хүн амд 0-14 насныхны эзлэх хувийн жин 30.4, 15-64 насанд 65.7, 65, түүнээс дээш насанд 3.9 байна. Хүчээр алга болгохыг хориглосон хуулийн нийтлэг хүрээ 7. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан 540

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление