ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үүний дагуу терроризмтой тэмцэх чиглэлээр Монгол Улсын хийж хэрэгжүүлэх богино
болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг (2020-2024) боловсруулж, батлуулсан.
406. Тайлангийн хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Терроризмтой
тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах
Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, 2019 оны 09 дүгээр сарын 03ны өдөр “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар,
Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”, 2019 оны 10 дугаар сарын 10ны өдөр“Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн
газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус
байгуулсан.
407. 2018 онд Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор
хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлийн үнэлгээг анх удаа
боловсруулсан. 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын аюулгүй байдал,
хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Хүчирхийлэл дагуулсан экстремизм,
радикалчлалтай тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт өндөр түвшний олон улсын
бага хурлыг Улаанбааатар хотноо зохион байгуулж, Улаанбаатарын тунхаглал баримт
бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.
26-5 Терроризмтой тэмцэх чиглэлийн ажил хариуцаж буй хүмүүст чиглэгдсэн
хамгаалах хууль зүйн арга хэрэгсэл, баталгааг хуульд тусгасан байдал, бодит байдалд
хэрхэн хэрэглэж буй байдал; терроризмтой тэмцэх арга хэмжээг хэрэглэхэд олон
улсын стандартуудыг үл хайхарч байгаа талаар гомдол гарч байсан эсэх; хэрэв ийм
гомдол гарч байсан бол түүний үр дүн юу болсон зэргийн талаар тайлбар өгнө үү.
408. Терроризмтой тэмцэх чиглэлийн ажил хариуцаж буй хүмүүст чиглэгдсэн
хамгаалах хууль зүйн арга хэрэгсэл, баталгааг хангасан эрх зүйн зохицуулалтыг хуулинд
дараах байдлаар тусгасан. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх терроризмтой тэмцэх
тухай хуулийн 22 дугаар зүйлд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох
алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг тусгайлан зохицуулсан.
Тухайлбал: Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцохоор томилогдсон
зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийг гэнэтийн осол, амь
насны даатгалд заавал хамруулж, холбогдох зардлыг төр хариуцна.
409. Засгийн газар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох тусгай
бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийн галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник,
тоног төхөөрөмж болон бусад эдийн хангалтыг хариуцна.
410. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцсоны улмаас гэмтсэн,
эрүүл мэндэд нь хохирол учирсан бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа
алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү болон хиймэл эрхтэн хийлгэх,
амраах, нөхөн сэргээхтэй холбогдох зардлыг төр хариуцна.
411. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед үүрэг гүйцэтгэсэн алба
хаагчид олгох албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж
536
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление