ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ холбоо барих мэдээлэл бүхий хуудсыг хавчуулж, үргэлжлүүлэн хянах зорилгоор биометрийн хувийн өгөгдлийг хууль сахиулах байгууллагуудад илгээж хэвшээд байна. 355. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь “эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлын” нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Одоогийн байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын хувьд энэ хуулийн зүйл заалтаар эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлын нөхөн гаргуулсан тохиолдол гараагүй байна. 356. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн48 5 дугаар зүйлийн 5.3.17-д хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн тухай заасан. Тус сангийн дүрмийг Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан. Тус дүрмийн 2.1-д зааснаар сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрдэнэ. Тус сангийн хөрөнгөөр 2017 онд 7 иргэнийг хилийн чанадаас буцаан авчирч байсан. 2018 онд эрх бүхий байгууллагууд хүн худалдаалах гэмт хэргийн 2 хохирогчийг Малайз улсаас, Хятад улсаас 17 хохирогчийг, Камбож улсаас 1 хохирогчийг нийт 20 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан. 357. 2020 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллага хамтран Малайз улс, Тайландын Хаант улсад хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй Монгол улсын 7 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эргүүлэн авчирсан. Цагдаагийн байгууллагаас дээрх 7 хохирогчоос хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хүүхдэд бие махбодид шийтгэл үзүүлэхийн эсрэг 23.Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (25 болон 26 дахь параграф)-н дагуу дараах мэдээллийг гаргаж өгнө үү. 23(a)-Хүүхдийн бие махбодид бүх хэлбэрээр гэмтэл учруулж шийтгэхийг хориглохыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай арга хэмжээ авах, бие махбодид гэмтэл учруулж шийтгэсэн гэж мэдээлэгдсэн бүх хэрэг тохиолдлыг мөрдөн шалгах, яллах, ял шийтгэл ногдуулах; 358. 2017 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч тодорхой арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Тухайлбал: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллуулах, Засгийн газрын шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан төвийг байгуулан 48 https://www.legalinfo.mn/law/details/14848?lawid=14848 527

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление