ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт нийт 4 бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үүний үр дүнд зэргэлдээ аймгуудын гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын хамтын ажиллагаа сайжирч, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд солилцох, мөн дагалдуулан сурган ажиллах боломж бүрдсэн. 329. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх үүднээс 2018 онд цагдаагийн байгууллагын 1675 алба хаагчдын дунд 25 удаагийн, 2019 онд цагдаагийн байгууллагын 2995 алба хаагчдын дунд 37 удаагийн, нийт 62 удаагийн сургалт зохион байгуулсан. 330. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах үүднээс 2019 онд нийт 49 алба хаагчдад бие хүний сэтгэл зүйн үндсэн асуудал, хүний зан үйлд нөлөөлөх сэдвээр сургалт зохион байгуулж, сургагч багш нар бэлтгэж гэрчилгээ олгосон. 331. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн хөтөлбөрт сонгон үзэх байсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” сэдэвт хичээлийг 2019 оны хичээлийн жилээс эхлэн заавал үзэх хичээл болгон сургалтын хөтөлбөрт тусгасан. 21(e) Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдлын тоо, мөрдөн шалгалт хийсэн, прокурорын хяналтад орсон хэрэг тохиолдлын тоо, энэ төрлийн хэрэгт ял шийтгэл хүлээлгэсэн байдал, хүлээлгэсэн ял шийтгэл, хохирогчийн нас, угсаа гарал, гэмт хэрэг үйлдэгчидтэй ямар холбоотой байсан эсэх статистик мэдээлэл. 332. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2017 онд үйлдэгдсэн гэмт хэрэг нийт хэргийн 4.0 хувийг эзэлж байсан бол 2018 онд 3.0, 2019 онд 2.8 хувь болж тус тус буурсан бол 2020 оны эхний 9 сард 4.3 хувь болж өссөн байна. 2017-2019 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэргийн 54.1 хувь нь Улаанбаатар хотод, 45.9 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. (Тайлангийн 312 дахь хэсгийг үзнэ үү.) Прокурорын хяналтад орсон хэрэг тохиолдол болонгэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн байдлын46 тухайд 2017 онд цагдаагийн байгууллагаас 519 гомдол мэдээллийг хүлээн авсан. Прокурор 124 хэрэг бүртгэлтийн хэргээс 65 эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн бол шүүх 155 хэргийг шийдвэрлэж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 онд улсын хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 210 гэмт хэрэг бүртгэгдсэний 188 (89.5%)-д нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 140 (67.7%)-д нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 2018 онд 74.5% болж өмнөх оноос 25.5 пунктээр өссөн байна. Улсын хэмжээнд 2018 онд бүртгэгдсэн 210 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 105 (50%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх оноос 47 (30.9%)-гоор буурсан байна. 2019 онд прокуророос гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон 16 хэргийг шүүхэд шилжүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2.8 46 Эх сурвалж: Монгол Улс дахь цагаан ном 2016, 2017, 2018 521

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление