ДОЛООДУГААР БҮЛЭГ тогтоогдвол зөвхөн баривчлах шийтгэл оногдуулна. 312. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн бүртгэлийн системд 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн нэгдсэн сан (eGBV)-г шинээр бий болгож, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тус нэгдсэн систем нь тусгай дугаарын “102” утсанд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тэр дундаа хүчирхийлэлтэй орчинд амьдарч байж болзошгүй хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгдсэн талаарх мэдээллийн давтамж, нөхцөл байдлыг урьдчилан дүн шинжилгээ хийхэд зориулсан болно. 313. 2017 онд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр 223 хэргийг бүртгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хэрэгсэхгүй болгосон 81 хэрэг бүртгэлтийн хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 132 хэрэг, нэгтгэсэн хэрэг 10 байсан. 314. 2018 онд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр 210 хэргийг бүртгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үүнээс 34 хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай 165 хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 11 хэргийг нэгтгэсэн.45 Прокуророос 2 хэргийг нэгтгэж, 163 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 315. 2019 онд шинээр 207 хэрэг бүртгэж, 17 хэргийг хэрэгсэхгүй болгон, 8 хэргийг нэгтгэсэн ба ажиллагаанд 24 хэрэг, 148 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр санал гарган прокурорт шилжүүлсэн. Үүнээс прокурор 97 хэргийг хааж, 6 хэргийг хэрэгсэхгүй болгож, 45 хэргийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн. 316. 2020 оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн 253 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаас 63 хэргийг хааж, 4 хэргийг хэрэгсэхгүй болгож, 7 хэргийг нэгтгэж, 179 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 317. Нэг талаас цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах шатанд нь илрүүлж, шалгаж, шийдвэрлэх чадавхитай болсон байна. Нөгөө талаас энэ төрлийн хэрэг, зөрчлийг иргэд маш сайн мэдээлдэг болжээ. 21(c) Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийг хамгаалах талаар тайлангийн хугацаанд авсан тодорхой арга хэмжээ тэр дундаа аливаа хязгаарлалт тавьсан шийдвэр гаргасан байдал, Оролцогч Улсад шинээр хамгаалах байр зэрэг баригдсан эсэх; 318. Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцааг “1222” тусгай дугаарын утсаар үзүүлж байна.Түүнчлэн хүчирхийллийн 45 Эх сурвалж: Монгол Улс дахь цагаан ном 2016, 2017, 2018 518

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление