ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
296. Энэ чиглэлээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын алба хаагчдыг
сурган дадлагажуулахад анхаарч, сургалтын хөтөлбөрийг боловсруулахад анхаарч
эхэлсэн. Тухайлбал: 2019 онд Цагдаагийн ерөнхий газраас “Эрүү шүүлтийн хохирогчдын
нөхөн олговор, нөхөн сэргээлт, хохирол барагдуулалтын өнөөгийн байдал, цаашид
анхаарах асуудал” зэрэг сэдвүүдийг бэлтгэж сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлтээр
тусгасан байна.
20-2. Тайлангийн хугацаанд эрүү шүүлт тулган олж авсан баримт мэдээлэл, гэм
бурууг өөрөөр нь хүлээлгэсэн байдлыг нотлох баримтаар шүүхээс тооцсон хэргийн
тоо, нотлох баримтаар тооцоогүй хэргийн тооны талаар мэдээлэл өгнө үү.
297. Цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх шаардлагатай байна.
20-3. Гэм бурууг нь өөрөөр нь хүлээлгэхэд тулгуурласан байцаалтын аргаас нотлох
баримтад үндэслэн яллах ажиллагаа явуулах арга хэрэглэхэд шилжихийн тулд
Оролцогч Улсаас авсан аливаа тодорхой арга хэмжээний талаар мэдээлэл гаргаж
ирүүлнэ үү.
298. Эрүүгийн хуульд яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээлгэсэн мэдүүлэг
нь дангаараа гэм буруутайд тооцох нотлох баримтад тооцогдохгүй байх зарчмыг
тусгасан нь тун чухал ахиц болсон. Тодруулбал Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн
4-т зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй
болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй
байгууллагуудаас гадна прокурорын байгууллагын алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх
сургалтууд явуулахад анхаарч байна. Тухайлбал: Эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс
ангид байх чиглэлээр “Азийн зарим улсын эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэж байгаа
туршлагаас хуваалцах нь“ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Улсын Ерөнхий прокурорын
газрын, нийслэлийн, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Цагдаагийн
ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Авилгатай тэмцэх газрын нийт 60 албан хаагч
хамрагдсан байна.
299. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт, судалгааны төвөөс
энэ чиглэлээр сургалт тогтмол зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсан нийт
прокурор, ажилтнуудаас авсан сургалтын талаарх санал, хүсэлтийг судалж үзэхэд
эрүүдэн шүүх тулгах болон хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг шалган
шийдвэрлэх талаарх сургалтанд түлхүү хамрагдах, сургалтын гарын авлага, аргачлал
гаргуулах талаарх саналууд их ирсэн. Үүний дүнд хүний эрхийн болон эрүү шүүлт тулгах
гэмт хэргийн талаарх олон улсын гэрээ, бусад баримт бичгийн эмхтгэлийг боловсруулан
ном болгон гаргаж прокурорын газруудад болон бусад байгууллагад тараасан байна.
515
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление