ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
260. Тайлангийн хугацаанд бие даасан, хараат бус нэмэлт механизм бий болгосон.
(Тайлангийн 8, 9, 140, 148 дахь хэсгийг үзнэ үү.) Сэжигтэн, яллагдагчийг баривчлах,
цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлдхоригдсон этгээд
өргөдөл, гомдол гаргах талаар хуульчилсан. Хоригдсон этгээд нь төрийн болон нутгийн
захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд явуулах өргөдөл, санал, гомдлоо хорих
байрны захиргаагаар дамжуулан илгээнэ.
261. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.6 дахь
хэсэгт зааснаар хорих анги, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд хаягласан захидлын агуулга, тоо хэмжээнд хяналт
тавихгүй бөгөөд хорих ангийн захиргаа уг захидлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн
дотор илгээнэ.
262. Шүүх, прокурор болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий
төрийн бусад байгууллагад явуулах өргөдөл, санал, гомдлыг хорих байрны захиргаа
хянаж шалгаж болохгүй бөгөөд өргөдөл, санал, гомдлыг хүлээн авсан өдрийн дараагийн
өдрөөс хэтрүүлэхгүйгээр битүүмжилсэн дугтуйгаар зохих байгууллагад илгээнэ.Бусад
төрийн байгууллага, албан тушаалтанд хаягласан өргөдөл, санал гомдлыг хорих байрны
захиргаа хянаж, хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор илгээнэ. Мөрдөгч,
прокурорын үйл ажиллагаатай холбогдолтой гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш гурав
хоногийн дотор холбогдох байгууллагад нь илгээнэ.
263. Өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өргөдөл, санал,
гомдол гаргасан хоригдож буй этгээдийг хавчин хяхах, мөрдөн мөшгөхийг хориглоно.
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн
22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт заасны дагуу ийнхүү хавчин хяхсан, мөрдөн мөшгөсөн
этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
264. Улсын Ерөнхий прокурорын газраас хорих ял эдлүүлэх, сэжигтнийг баривчлах,
яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагааны хууль зүйн
үндэслэл, эдгээр ажиллагааны явцад хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн аливаа
хэрэг, зөрчил гарсан эсэх, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, давтан
гаргуулахгүй байх шалгалтыг тогтмол хийдэг. Тухайлбал: 2019 оны шалгалтаар мөрдөгч
нар хэрэг шалгах явцад эрүүдэн шүүсэн гэх нийт 35 гомдол, мэдээлийг хүлээн авч
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын тусгай субьектийн үйлдсэн хэргийг
мөрдөх хэлтэст харьяалуулан шалгуулахаар шилжүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагын алба хаагч хоригдлыг зодсон, зүй бусаар харьцсан гэх 6 асуудал
шалгалт хийх явцад илэрсэн. Үүнээс 2 гомдлын дагуу хорих анги албаны шалгалт явуулж,
2 гомдлыг Нийслэлийн прокуорорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
хэлтэс шалгаж байгаа, 2 гомдлыг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн
шалгасан. Гомдлын мөрөөр зөрчил дутагдлыг арилгуулж, Улсын Ерөнхий прокурор албан
даалгавраар үүрэг, чиглэл өгсөн болно.
265. Цагдан хорих төв болон аймгууд дахь цагдан хорих байр, хорих ангийн өдөр
тутмын үйл ажиллагаанд хяналтын прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын ахлах
мэргэжилтэн тогтмол хяналт тавин ажилладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн 207 дугаар зүйлийн 207.9 дэх хэсэгт “Хоригдлын биед шарх, сорви, гэмтэл
507
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление