ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
Хорих байрны нөхцөл
16.Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (19, 20 дахь параграф)-н дагуудараах
мэдээллийг гаргаж өгнө үү.
16 (a)-Хүний эрх чөлөөг хязгаарлаж буй бүх байруудад тэр дундаа Дэнжийн Мянга
дахь баривчлах байрны эрүүл ахуйн байдал болон материаллаг нөхцөл сайжирсан
эсэх, хэт олон хүн байрлуулахыг өөрчилж, хүний тоог багасгах, бууруулах талаар
Оролцогч Улс тодорхой арга хэмжээ авсан эсэх;
236. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн
13 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 09
дүгээр сарын 29-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын
харьяа Дэнжийн Мянга дахь Албадан саатуулах, баривчлах төвийн зарим орон тоо,
төсөв, эргэлтийн бус хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд
шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд байх Дарь-Эх дэх
байранд нүүлгэн шилжүүлж баривчлах төвийг байгуулсан. Тус баривчлах төв 28 албан
хаагчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. (Тайлангийн 173, 174 дэх хэсгийг
үзнэ үү.)
237. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай
хуульд зааснаар 1 хүнд ноогдох талбайн хэмжээ 2.5 метр.кв байхаас шинээр ашиглалтад
орсон хорих өрөөний талбайн хэмжээ дунджаар 3-3.5 метр.кв болж нэмэгдэн, байгалийн
гэрэл чөлөөтэй тусах, агаарын солилцоо бүрэн хийгдэх нөхцөлийг хангаад байна.
238. Саатуулах байранд Зөрчлийн тухай хуулиар 24-48 хүртэл цагийн хугацаатай
саатуулагдсан этгээдүүдийг байрлуулдаг бөгөөд энэ ажиллагаанд прокурорын
байгууллагаас хяналт тавьдаг. Нөхцөл байдалтай 14 хоног тутам танилцаж, улирал бүр
шалгаж, хяналт тавин ажилладаг. Зарим тохиолдолд гэнэтийн байдлаар шалгаж танилцах
ажиллагааг явуулж илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.
239. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 тоот тушаалаар батлагдсан
“Саатуулах байрны дэглэм журам”-ын 2.13-т зааснаар саатуулах байрны ахуй нөхцөлийн
байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэж заасны
дагуу жилд хоёроос доошгүй удаа дүгнэлт гаргуулж байна.
240. Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хуяглан хүргэлтийн хэлтсийн
байршилд олон хоригдол шийдвэр хүлээн төвлөрөх байдал арилсан. Хорих өрөө бүрийг
ортой болгон цагаан хэрэглэлийг 7 хоногт 1 удаа сольж байна.
241. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар
батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-д “саатуулах байр нь халуун,
хүйтэн ус, бохирын систем, байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтын систем зэрэг
ажиллагсад, саатуулагдсан хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангахуйц
орчин, нөхцлийг бүрдүүлсэн байна”. Мөн журмын 2.4-т “саатуулах байрны өрөө нь
саатуулагдсан нэг хүнд 2 м2-аас доошгүй талбай ногдох нөхцөлийг бүрдүүлсэн байна”
гэж зааж саатуулах байрны стандартыг бүрдүүлж өгснөөр эрүүл ахуйн болон аюулгүй
байдлын нөхцөл сайжирсан байна.
503
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление