ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 14(c)-Эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан гэмт хэргийн тоог бууруулах үүднээс сургалтын хөтөлбөрийн үр ашигтай байдлыг үнэлэх тодорхой арга зүйг Оролцогч Улс боловсруулсан эсэх; ийм хөтөлбөр боловсруулсан бол арга зүйн талаар мэдээлэл өгнө үү. 220. Хүний эрхийн чиглэлийн сургалтын явцын үнэлгээ хийх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйг тусгайлан боловсруулаагүй байна. 11 дүгээр зүйл 15. Конвенцийн 11 дүгээр зүйлд нийцүүлэн газар дээр нь нягтлан шалгахтай холбоотой ажиллагааны процедурыг тайлбарлана уу, байцаалт авахтай холбоотой журмууд, заавар, удирдамж, хэрэглэж буй арга барил болон бодит практикийн талаарх мэдээлэл, мөн тайлангийн хугацаанд шинээр хэрэглэж байгаа, баривчлан түр саатуулахын тулд авах ёстой арга хэмжээний талаар, уг процессыг шалгах, хянадаг эсэх, хяналт шалгалтыг хир давтамжтай хугацаанд хийдэг эсэх, тогтмол хийгддэг эсэх талаар тайлбарлана уу. 221. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг прокурорын байгууллагаас улирал тутамд нэгээс доошгүй удаа, мөн гэнэтийн байдлаар шалгалт тогтмол явуулж байна. 222. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд мэдүүлгийг газар дээр нь шалгахаар зохицуулсан. Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.Түүнчлэн ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа хүн хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, баримт бичиг, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарлана. 223. Мэдүүлэг өгсөн хүн чөлөөтэй ярьж, үйлдлээ үзүүлсний дараа түүнд асуулт тавьж болно. Нэг дор, нэг газарт, хэд хэдэн хүний мэдүүлгийг газар дээр нь нэгэн зэрэг шалгахыг хориглоно. Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх, сануулах асуулт тавихыг хориглоно гэж заасан бөгөөд яллагдагчийн өгсөн мэдүүлгийг нотлох зорилгоор уг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. 224. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мэдүүлэг авахталаар зохицуулсан. Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно. Хуульд заасан энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд мөрдөгчдөд тодорхой бэрхшээл учирч байдаг. Ихэнх тохиолдолд мэдүүлэг өгч буй хүмүүсмөрдөгч нарын үйл ажиллагааг дэмждэг ч, нөгөө талаас тэднийг гүтгэх асуудал түгээмэл байна. Үүнээс зайлсхийхийн тулд мөрдөгч болгонд дуу болон дуу-дүрсний бичлэг хийдэг төхөөрөмжөөр хангах, үүнийг шийдвэрлэх 501

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление