ДОЛООДУГААР БҮЛЭГ
102. Дасгал хийлгэх, боловсролын, амралтын болон соёлын бусад арга хэмжээнд
бүх өвчтөнүүдийг адил хэмжээнд оролцуулахыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Цонхонд
тогтсон цанг яаралтай арилгах, гадаад ертөнцтэй холбогдох боломжийг нэмэгдүүлэх
хэрэгтэй. Өвчтөнүүд хорих байранд буцаж очих үед эдлэх эрхтэй уулзалтын квотод
эмнэлэгт байх үедээ бусадтай холбогдсон яриа, уулзалтыг оруулж тооцохгүй байх ёстой.
Эмнэлгээс хорих анги руу шилжүүлэх
103. Зарим өвчтөнүүд тэр дундаа хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлэгт
алслагдсан зайнд байрлах хорих ангиас ирж буй өвчтөнүүдийн эмчилгээ дуусч ял эдэлж
буй хорих анги руу буцаан шилжүүлэхийн өмнө цагдан хорих 461 дүгээр төвд байрлаж
байна. Өвчтөнүүдийн зүгээс гаргаж буй гомдолд тэдний эрүүл мэндийн байдалд сөргөөр
нөлөөлхүйц, хэт олон хүн байрласан, эд зүйлийн хувьд тарчигхан нөхцөлд хоёр сар хүртэл
хугацаанд байлгасан хэмээн дурдсан.
104. Өвчтөнүүдийн эмчилгээ дуусч ял эдэлж буй хорих анги руу буцаан
шилжүүлэхийн өмнө цагдан хорих 461 дүгээр төвд байрлуулах хугацааг аль болох богино
байлгах, ийнхүү байрлуулахдаа тэдгээр өвчтөний эрүүл мэндийн байдлыг дордуулахгүй
нөхцөл байдалд байлгахыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх
газар
Эрх зүйн баталгаа, хамгаалалт
105. Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан байрлуулах эрх зүйн орчин
тодорхой бус байна гэж ЭШУСДХ-ноос үзэж байна.Тодруулбал донтож байгаа бодисын
талаар хийгдэж буй шинжилгээ нь өнгөцхөн, зохих анагаах ухааны сорилт, туршилтад
тэр бүр үндэслэдэггүйд ЭШУСДХ анхаарал хандуулж байна. Албадан эмчлүүлж буй
хүн бодит байдалд “донтогч, хамааралтай болсон” гэдгийг тодорхойлох нэмэлт эрүүл
мэндийн үзлэг хийгдсэн талаар өвчтөний эрүүл мэндийн дэвтэрт дурьдсан нотолгоо
байхгүй байгааг ЭШУСДХ олж тогтоов. Шүүхийн хэлэлцүүлэг болохоос өмнө бие
махбодид эрүүл мэндийн үзлэг хийгээгүй, нийгэмд тогтсон тэднийг хорих ёстой гэж
үздэг ойлголтоос арай дээр нөхцөлд буюу албадан байрлуулдаг гэж албадан эмчилгээнд
хамрагдсан хүмүүс баталж байна.
106. Хоригдлуудын өгүүлж байгаагаар тэдний эдлэх эрхийн талаар ямар нэг тайлбар
өгдөггүй, албадан байрлуулахтай холбоотой ямар ажиллагаа хийгддэг талаар тэдэнд
тайлбарладаггүй. Тэднийг хорих буюу албадан байрлуулж байгаа шийдвэр нь шударга,
тухайн цаг хугацаанд тохирсон, үр дүнтэй хяналт мөн эсэх талаар албадан хоригдсон
хүмүүс мэдэхгүй байсан.
107. Эрх зүйн баталгаа, хамгаалалтын үндсийг тодорхойлоогүй тохиолдолд тус
газар хүнийг байршуулах нь дур зоргоор хүнийг хорих боломжтой болгож байгаа хэмээн
ЭШУСДХ-ны зүгээс үзэж байна.
108. ЭШУСДХ-ноос дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
a) Мансуурах бодис, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг асуудалтай
452
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление