ДОЛООДУГААР БҮЛЭГ
63. Тухайн этгээдийг цагдан хорих, цагдан хорих хугацааг сунгах шийдвэр гаргахдаа
шүүгч нь тухайн цагдан хоригдож буй хүнийг сонсож байж шийдвэрээ гаргаж буй эсэхийг
Оролцогч улс нягтлахыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
Гадаа гаргах болон гадаад ертөнцтэй холбоо тогтоох
64. Цагдан хоригдож байгаа хоригдлуудад зориулсан өрөөнөөс гадуур ямар нэг
үйл ажиллагаа гэж байдаггүй талаар ЭШУСДХ-ноос онцгойлон анхаарч байна. Долоо
хоногт нэг удаа 15-30 минутын хугацаатай өрөөнөөс гарахыг цагдан хоригдож буй
хүмүүст зөвшөөрдөг байна. Энэ хугацааг өрөөнөөс гарахад өдөр тутам хамгийн багадаа
1 цаг байх ёстой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас хэт бага хугацаа байна
гэж үзэж байна. Ийм богино хугацаанд хоригдлуудын хувьд хамгийн тохиромжтой байх
ёстой зүйлээр тухайлбал агаарт гаргах, биеийн тамирын дасгал хийх гэх мэт үйлдлүүд
хийх боломж хязгаарлагдмал байгаа бөгөөд дасгал хийх зай хүртэл хангалтгүй байсан.
Жишээлбэл Төв аймаг дахь цагдан хорих байранд хорих өрөөнөөс гадагш гаргахдаа
хоригдлуудыг хоёр хоёроор нь холбон гавласан байв.
65. Иймэрхүү хязгаарлагдамал боломж нөхцлийг улам дордуулсан нэг зүйл бол
цагдан хоригдож буй хүмүүс уулзалт хүлээж авах явдал байв. (Ойролцоогоор нэг долоо
хоногт хоёр удаа тус бүр 20 минут хугацаатай) 461 дүгээр цагдан хорих төвд байгаа
хүмүүсийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ уулзах асуудлыг прокурорын зөвшөөрөлтэй хийж
байсан бөгөөд ямар нэг байдлаар утсаар ярих, захидал илгээхийг зөвшөөрдөггүй байна.
66. Цагдан хорих төвд хоригдож байгаа бүх хүмүүсийг өрөөнөөс гадуур байлгахад
алхах, дасгал хийх зэргийг зөвшөөрөхийн зэрэгцээ өдөрт хамгийн багадаа нэг цаг
зарцуулах боломжтой байлгахыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
67. Цагдан хоригдож байгаа хүмүүс уулзалт хийх нь прокурорын эрх хэмжээний
асуудал биш байх, уулзалтын өрөөний хэмжээ болон хувийн байдлыг хангасан зохих
нөхцлийг бүрдүүлсэн байр байгууламжид хангалттай тооны давтамжтайгаар уулзалт
хийгдэж буй эсэхийг нягтлахын тулд уулзалтын нөхцөл байдлыг эргэн хянахыг
ЭШУСДХ-ноос мөн зөвлөж байна.
Материаллаг нөхцөл байдал
68. 461 дүгээр цагдан хорих төвд байгаа зарим өрөөг үл тооцвол хэт олон хүн нэг
өрөөнд байрлуулсан байдал ЭШУСДХ-д ажиглагдаагүй. Гэвч цагдан хорих төвийн
албан ёсны хүчин чадал нь нийт хоригдлуудын эзлэх хувьтай тохирохгүй бол зарим
цагдан хорих төв тухайлбал Төв аймгийн цагдан хорих байр олон хүнийг нэг дор
олноор байрлуулахад хүрч болохоор байна. Газар дээр нь очиж танилцсан барилга
байгууламжууд газар дор байрлалтай эсхүл засвар хийсэн байдалтай байв. Засвар
хийгдсэн барилга байгууламжийн хувьд материаллаг нөхцөл байдал ерөнхийдөө
зөвшөөрөгдөх хэмжээнд байсан боловч зарим нэг дутагдал ажиглагдсан. Жишээ нь
зарим өрөөнд ил бие засах хэсгийг CCTV камераар хянаж байсан. Эрэгтэй, эмэгтэй
хоригдлуудын аль алины хувьд наад захын ариун цэврийн эд зүйлсийг гэр бүлийхэндээ
захиж авчруулах, эсхүл өөрсдөө худалдан авах нөхцөлд байсан.
69. Цагдан хорих байруудад ор дэрний нөхцөл шаардлага хангахгүй тодруулбал орны
446
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление