ДОЛООДУГААР БҮЛЭГ
сануулдаггүй, ямар учир шалтгааны улмаас тэнд хүргэгдэн ирсэн талаар бараг
мэдээлэлгүй байна.
44. Баривчлагдсан этгээд хуульчтай холбогдох эрхтэй талаар онолын хувьд
ярьдаг ч бодит байдал дээр энэ асуудал огт хэрэгжихгүй байна. Үүний дүнд хуульчийг
байлцуулахыг шаардсан тохиолдолд хүртэл түүнийг байлцуулахгүйгээр байцаалт явуулж
байна. Олон тооны этгээд энэ эрхээсээ татгалзаж байгаа нь урьдчилсан сэргийлэх
өнцгөөс авч үзвэл анхаарах ёстой асуудалд тооцогдоно. Хоригдлыг хууль ёсоор төлөөлж
байгаа тохиолдолд ч гэсэн хуульчтайгаа анх удаа шүүхийн хэлэлцүүлгийн үеэр уулздаг
талаар ЭШУСДХ мэдээлэл авсан. Онолын хувьд хууль зүйн туслалцаа авах бололцоотой
гэх боловч эрх чөлөөгөө хязгаарлуулсан этгээд үр дүнтэй хууль зүйн зөвлөгөөг даруй
авах боломжтой эсэхийг няглахад тогтолцоо үр дүнгүй байна. Зарим сумдад хууль зүйн
туслалцаа үзүүлэх хуульч байдаггүйг ЭШУСДХ ойлгож байгаа болно.
45. Олон тохиолдолд гэр бүлийн гишүүд, тэдний садан төрөл, гэр бүлийн гишүүн
баривчлагдсан талаар цагдаагаас мэдээлэл авч байгаагүй хэмээн мэдэгдэж байсныг
ЭШУСДХ тэмдэглэж байна.
46. ЭШУСДХ-ноос дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
a) Баривчлагдсан хүн бүр ямар шалтгааны улмаас баривчлагдсан талаар мэдээлэл
авах, өөрийн эрхийн талаар мэдэх боломжтой байх;
b) Зарим хуульчтай холбоотой байхаас урьдчилан сэргийлэх хууль ёсны үндэслэл
байгаагаас бусад нөхцөлд эрх чөлөөгөө хязгаарлуулсан этгээд нь өөрийн
сонгосон хуульчтай уулзах эрхтэй байх, түүнтэй холбогдох боломжтой байх ёстой;
c) Эрх чөлөөгөө хязгаарлуулсан бүх этгээд цаг тухайд, үр дүнтэй туслалцаагаар
хангагдаж байгаа эсэхийг нягтлахыг хууль зүйн туслалцааны тогтолцоо шалгаж
байх ёстой;
d) Эрх чөлөөгөө хязгаарлуулсан бүх этгээд өөрийн гэр бүлийн гишүүд, ойрын төрөл
садандаа хоригдож байгаа талаар даруй мэдээлэх боломжтой байх ёстой. Уг
эрхийг хэрэгжүүлэхдээ цагдан хорих төвийн захиргаа, мөрдөгч, прокурор, цагдан
хорих шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага эсхүл тодорхой хүчин чармайлт
гаргах шаардлага зэргээс үл хамааралтайгаар эрхээ эдэлнэ.
В. Цагдан хорих хууль зүйн дэглэмтэй холбоотой асуудлууд
Цагдан хорих
47. Мэдүүлэг авах зорилгоор хүнийг цагдаагийн хяналтад 6 цагаас хэтрэхгүй
хугацаанд саатуулахаар хуулиар зохицуулсан ч бодит байдал дээр прокурор эсхүл
шүүхийн хяналтгүйгээр уг тогтоосон хугацаанаас илүү хугацаагаар саатуулж байгаад
ЭШУСДХ анхаарлаа хандуулж байна. Зарим онцгой тохиолдолд уг хугацааг 48 цаг хүртэл
хугацаагаар цагдаа сунгах боломжтой талаар, мөн хойлшлуулшгүй гэсэн тохиолдолд бус
ихэнх тохиолдолд мөрдөгчийн ажлын бус цаг болох долоо хоногийн сүүлийн хоногуудыг
тооцон цагдаа мэдүүлэг авах хугацааг 48 цаг хүртэл сунгаж байгаа талаар ЭШУСДХ
мэдээлэл авсан.
442
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление