ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 7.5 ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ХОРОО МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ 09 САРЫН 11-ЭЭС 20-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ: АЖИГЛАЛТ БОЛОН ОРОЛЦОГЧ УЛСАД ХАНДСАН ЗӨВЛӨМЖҮҮД (Дэд хорооны тайлан4) I. Танилцуулга 1. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын хүрээнд олгогдсон эрхийн дагуу (ЭШУСДХ) 2017 оны 09 сарын 11-ээс 20-ны өдрүүдэд айлчлал хийсэн. 2. Айлчлалд оролцсон дэд гишүүд: Малколм Д.Эванс (бүрэлдэхүүний ахлагч), Сатябхоошун Гупт Дома, Мария Дэфинис-Гояанофик, Коста Митровик, Маргарет Остэрфэлд, Виктор Захария. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын ажлын албанаас хүний эрхийн асуудал хариуцсан гурван ажилтан, НҮБ-ын аюлгүйн асуудал хариуцсан хоёр ажилтан, дөрвөн орчуулагч тус бүрэлдэхүүнд туслалцаа үзүүлэн ажилласан болно. 3. Дэд хорооныхон айлчлалынхаа хүрээнд цагдаагийн хэлтсүүд, хорих ангиуд, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн, сэтгэцийн, цэргийн институци дахь саатуулан хорих байруудтай газар дээр нь очиж танилцсан болно (Хавсралт I). Түүнчлэн дэд хорооныхон Монгол улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагууд, төрийн албан хаагчид, Монгол Улсад үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хүний Эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагын гишүүд болон Монгол дахь НҮБ-аар орж уулзалт хийлээ. 4. Айлчлалын төгсгөлд засгийн газрын эрх бүхий байгууллагууд болон албан хаагчдад төлөөлөгчдийн зүгээс аман хэлбэрээр нууц санал дүгнэлтийг урьдчилсан байдлаар танилцуулсан болно. 5. Тус тайланд ЭШУСДХ-ны олж мэдсэн зүйлс болон Монгол улсад эрүү шүүлт тулгах, зүй бусаар харьцан эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа явдлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг тусгасан болно. 6. Оролцогч улс нь тус тайланг Засгийн газрын холбогдох эрх бүхий байгууллагууд, албан газруудад түгээхийг санал болгож байна. 7. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын 16(2) 4 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Оролцогч Улсад тайлан нууцлан хүргүүлэв. Албан ёсны бөгөөд засваргүй тус баримт бичиг болно. 433

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление