ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ (e) Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц болон протоколд нэгдэн орох талаар авч үзэх. Сургалт 37. Цагдаагийн байгууллагад хийдэг сургалтын талаар тэмдэглэхийн хажуугаар бусад төрийн албан хаагчдад Конвенцийн заалтуудын дагуу хангалттай сургалт явуулдаггүй тухайлбал, эрүүдэн шүүхийг бүрэн хориглох, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хүний наймаа зэрэг багтана. Мөн цагдан хорих асуудал хариуцдаг эрүүл мэндийн бүх ажилтнуудыг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэсэн үйлдлийг мөрдөн шалгаж, баримтжуулах гарын авлага”-аар (Истанбулын протокол) мэргэшүүлэх сургалтад хамруулах хэрэгтэй байна. (10-р зүйл). 38. Оролцогч улс нь: (a) Конвенц буюу ялангуяа эрүүдэн шүүхийг хориглосон заалт, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар шүүгч, прокурор, өмгөөлөгч болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах шаардлагатай; (b) Истанбулын Протокол нь бүх эмнэлгийн мэргэжлийн хүмүүс болон бусад албан тушаалтнуудад зориулсан сургалтын нэг чухал хэсэг болсон гэдгийг баталгаажуулах; (c) Эрүү шүүлтийн хэргийн тоог цөөрүүлэх тухай Конвенцийн заалтуудын талаар хууль сахиулах болон бусад албан тушаалтанд явуулж буй сургалт, боловсролын хөтөлбөрийн үр нөлөө хийгээд үр дүнг үнэлэх тодорхой аргачлал боловсруулж хэрэгжүүлэх. Хохирол барагдуулах буюу нөхөн төлбөр болон нөхөн сэргээх 39. Сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр олгох талаар хуульд нэмэлт оруулж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бие махбодийн болон ёс суртахууны хохирлын аль адинд нөхөн олговор олгох болсныг тэмдэглэхийн сацуу эрүү шүүлт, зүй бусаар харьцсаны улмаас хохирсон хохирогчид нөхөн сэргээх, нөхөн олговор олгох талаар тусдаа бие даасан хууль байхгүйд Хороо санаа зовниж байна. (2 ба 14-р зүйл). 40. Оролцогч улс эрүү шүүлт болон зүй бус харьцсаны улмаас хохирсон хохирогчид шударга, зохистой нөхөн олговор, нөхөн сэргээх эрхтэй болох хууль тогтоомжийг батлан гаргаж, санхүүжилтийг бий болгох. Түүнчлэн нөхөн төлбөр, нөхөн олговрын талаарх хүсэлтийн тоо, шүүхээр олгогдсон тоо, захиалсан дүн бүрийн талаарх мэдээллийг өгөх ёстой. Үүнээс гадна Оролцогч улс дээрхи төрлийн хохирогчдод гэмтлийн эмчилгээ нөхөн сэргээх бусад хэлбэр зэргийг нөхөн барагдуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх ёстой. Дагаж мөрдөх 41. Хороо нь Оролцогч улсаас суурь эрх зүйн үндсэн хамгаалалт, ял шийтгэлийг оногдуулж буй талаар зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар 2017 оны 8-р сарын 12431

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление